С.САРУУЛ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, асуудлыг шийдвэрлүүлэхээр  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  Г.Дэнзэнг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендэр авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn