М.ХҮСЛЭН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир ПутиныгФорбссэтгүүлДэлхийн хамгийн нөлөө бүхий хүн”-ээр дөрөв дэх удаагаа тодруулжээ. Энэ тухайВВСмэдээлэв.

Оросын төрийн тэргүүн ОХУ-ын хүч нөлөөг дэлхийн өнцөг булан бүрт, эх орноосоо эхлээд Сири хүртэл, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл мэдрүүлж чадлаа. Путин хүссэн бүхнээ хийж чадсан хэвээр байнагэжФорбссэтгүүлийнхэн тайлбарлажээ.

Дэлхийн нөлөө бүхий улстөрчдийн жагсаалтыг АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп удаалсан бол, Цагаан ордны одоогийн тэргүүн Барак Обама бүр 48 дугаар байр руу ухарсан байна.

Жагсаалтын эхний аравт орсон хүмүүс:

  1. Владимир Путин (ОХУ-ын Ерөнхийлөгч)
  2. Дональд Трамп (АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч)
  3. Ангела Меркель (Германы Холбооны канцлерь)
  4. Си Жиньпин (БНХАУ-ын дарга)
  5. Ромын Пап Франциск (Ромын Католик шашны тэргүүн)
  6. Жанет Елэн (АНУ-ын Холбооны Нөөцийн сангийн тэргүүн)
  7. Билл Гэйтс (Тэрбумтан, филантропист)
  8. Ларри Пэйж (Google-ийг үүсгэн байгуулагч)
  9. Нарендра Моди (Энэтхэгийн ерөнхий сайд)
  10. Марк Зукерберг (Facebook-ийн үүсгэн байгуулагч)
zahialga