Б.БАРС

БНХАУ-ын “Global Times” цахим хуудсанд гарсан нийтлэлийг толилуулж байна.

Монгол Улс Хятадын хориг арга хэмжээг даван туулахын тулд Энэтхэгээс тодорхой дэмжлэг авахыг эрмэлзэж буй тухай “The Hindu” сонин мэдээлжээ. Энэтхэг дахь Монголын Элчин сайд Г.Ганболд хэлэхдээ, БНХАУ газар нутгаар нь дамжин өнгөрөх Монголын ачааны машинуудаас авах татвараа нэмсэн нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Далай ламыг хүлээж авсанд хариу барьж буй дэндүү хатуу хариулт гэжээ.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНХАУ транзит тээвэрлэлтийн тарифаа нэмсэн нь анхааруулгыг үл тооналдаатай үйлдэлхийсэн Монголыг шийтгэж буй хариу арга хэмжээнүүдийн нэг гэж үзжээ. Далай ламын айлчлалаас хэдхэн хоногийн дараа БНХАУ дэд бүтэц, хөгжлийн төслүүдээ санхүүжүүлэх зээл маш их шаардлагатай Монголын талтай энэ талаарх хоёр ч цуврал хэлэлцээг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан юм.

12-13-3i1

БНХАУ-ын Гадаад хэргийн яам дээрх хариу арга хэмжээнүүдийг Далай ламын айлчлалтай холбоотой гэдгийг нотолсон юм уу үгүйсгэсэн ямар нэг мэдээлэл хийгээгүй билээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жен ШуанМонгол Улс Далай ламын айлчлалаас үүдсэн сөрөг үр дагаврыг арилгах үр дүнтэй арга хэмжээнүүдийг авах шаардлагатайгэж хэлэхдээ Улаанбаатар хоёр орны харилцааг хэвийн гольдролд оруулахын тулд Далай ламын талаар Хятадын зурсан улаан шугамыг давахгүй байвал зохилтойг сануулсан гэлтэй.

Г.Ганболд хэлэхдээ, Монгол Улс Далай ламыг гагцхүү шашны тэргүүний хувьд урьсан бөгөөд түүний айлчлалд улс төрийн ямар нэг агуулга байгаагүй гэсэн. Гэтэл Далай ламын салан тусгаарлах бослого бүтэлгүйтэхэд тэрээр 1959 онд Энэтхэг рүү оргон зайлснаасаа хойш шашнаар халхавчлан Түвдийг салан тусгаарлахыг уриалдаг улс төрийн зүтгэлтэн болсон билээ. БНХАУ-ын хувьд түүнийг шашны тэргүүн гэхээсээ илүү салан тусгаарлагч гэж үздэг. Иймд түүний үйл хэргийг дэмжих нь БНХАУ-ын Засгийн газар төдийгүй ард иргэдийн дургүйцлийг төрүүлдэг юм.

БНХАУ хариу арга хэмжээ авсан үгүйгээс үл хамааран Монгол Улс асуудалд хөнгөн хуумгай хандаж, дипломат ёс зүйг зөрчин хоёр талын нягт хамтын ажиллагаанд хүндрэл учруулснаа эргэцүүлэн бодох учиртай.

ОХУ, БНХАУ-ын дунд хавчуулагдсан Монгол Улс уг нь төвийг сахин хүчирхэг гүрнүүдийн өрсөлдөөнд хутгалдан оролцолгүй хоёр хөршийнхөө аль алинаас ашиг хүртэх сонирхолтойгоо зарлан тунхагладаг.

Хэдий тийм ч Монгол Улс үүний сацуугуравдагч хөрш”-тэй болж, илүү олон арилжаа наймаанд оролцон илүү их ашиг хүртэхийг эрмэлздэг билээ. Гэвч Монгол Улс геополитикийн иймэрхүү тоглоомын эрсдэлийг даван гарах боломжгүй гэдгээ ойлгон ухамсарлах хэрэгтэй.

Монгол Улс олон улсын харилцаа ямар замаар өрнөдөг талаар туйлын гэнэн ойлголттой гэмээр. Юу гэвэл, аливаа нэг улсын ашиг сонирхлыг хохироогоод сайн сайхан хариу үйлдэл хүлээнэ гэдэг утгагүй юм.

Монгол Улс түүнчлэн хоёр талын харилцааг хөгжүүлэн БНХАУ-ын эдийн засгийн хөгжлөөс үр шим хүртэх угтвар нөхцөл бол харилцан нэг нэгнээ хүндлэх явдал гэдгийг ч ойлгох шаардлагатай.

Монгол Улс Энэтхэгээс тусламж хүсэх нь улс төрийн хувьд бүр ч хөнгөн хуумгай үйлдэл бөгөөд энэ нь хоёр талын харилцааг улам хүндрүүлж, асуудлыг шийдэх орон зайг ч нарийсган агшаажээ. Юутай ч, хямралд цохиулсан Монгол Улс хийсэн үйлдлүүдээсээ сургамж авна гэдэгт найдаж байна.

zahialga