Ж.Туяа
Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 700-аад иргэн “Шударга сонголт- МАХН” уриан дор өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлийн дагуу намынхаа уугуул үнэмлэх, гишүүнлэлээ өчигдөр сэргээлээ. Сонгинохайрхан дүүргийн иргэд Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг хууль тогтоох дээд байгууллагад биднийг төлөөл хэмээн гурвантаа итгэл хүлээлгэн ажиллуулж буй. Тиймээс ч тэрээр сонгогдсон тойрог, сонгосон сонгогчидтойгоо байнгын эргэх холбоотой ажилладаг. Мөн МАХН-ын дэд даргын албыг давхар хашдагийн хувьд намынхаа эгнээг Сонгинохайрханчуудаар тэлэхэд онцгойлон анхаарч , 700 гаруй хүмүүсийг МАХН-д элсүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Гишүүнчлэл сэргээх энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-гишүүн, дэд дарга Л.Цог, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцож гишүүнчлэлээ сэргээж буй хүмүүст хандан баяр хүргэж үнэмлэхийг нь гардуулав. Эдгээр хүмүүсийн дотор тус дүүргийн 105 дугаар сургуулийн захирал, Монгол Улсын гавъяат багш Р.Дүгэрсүрэн, Эрүүл мэндийн нэгдлийн зөвлөх, гавъяат эмч Д.Бат-Очир болон ИТХ-ын төлөөлөгч, 21 дүгээр хорооны Засаг дарга Р.Нэргүй, ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга асан С.Ганболд, ИНХ-ын төлөөлөгч Н.Цолмон нар багтжээ.
Эдгээр хүмүүсийн араас МАХН-д итгэл хүлээлгэж, гишүүнлэлээ сэргээх хүсэлтээ ирүүлсэн олон иргэн байгаа аж.
Top of Form