Ч.ОЛДОХ

АН-ын  Их хурлын 1210 төлөөлөгч хотод цуглаж хоёр өдөр хуралдаад  юу ч шийдэлгүй  тарлаа. Жирийн гишүүд нь гонсгор байна. Харин дарга нарынхаа хүслийг бол биелүүлж. Тэр нь намын даргын сунгааг 2017 оны нэгдүгээр сарын 29-нд явуулна. Нэр яригдаж байгаа зургаан хүнийг ижил гараанаас гаргана  гэжээ. Ийм асуудал АН-ын дүрэмд байхгүй. Шинэтгэлийн хүрээндээ  ярьсан ч хуучинтайгаа зууралдаж батлаагүй учраасДүрэмгүй тоглолтболох нь ойлгомжтойЭнэ нь АН дарга нарын нам хэвээр байгааг, нэгэн төлөөлөгчийнх ньЗ.Энхболд баруун гараараа тамгаа шидэж, зүүн гараараа зууралдаж  байнагэснийг батлан харуулав.

Уг нь төлөөлөгчид намаа шинэчилнэ, дүрмээ өөрчилнө гэсэн дэврүүн мөрөөдөлтэй ирсэн. Бас сонгуулийн хариуцлага ярина, Засгийн газраа унагасан нөхдийг шүүнэ гэж байв. Харамсалтай нь тийм юм болсонгүй. Фракцаас салсан гэдэг нь ч хумсаа нуугаад  сүүлээ үлдээчихдэг муурны үлгэр байв. Эцэст нь нам нь тарж, шинэ хүчин мэндлэхийн  даваан дээр тарсан нь энэ. Хоёр гурван сарын өмнө 80 гаруй хүнтэй ажлын хэсэг гарч хийсэн дүрмийн шинэчлэл нь ийнхүү  таг зогслоо. Их хурал нь үндсэндээ хуучинтай зууралдаж, буруугаа бусдаас хайсаар дуусавСудлаач, ажиглагчдын хэдэн сарын өмнөөс хэлсэнчлэн АН ямар ч бэлтгэлгүй, зохион байгуулалт ч сул, дээр нь  судалгаагүй гэдэг нь харагдлаа. Ойлгомжгүй зүйлүүд ч олон байв.

МАН-Д ХАРИУЦЛАГАТООЦОВ

 Их хурлын эхэндСонгуулийн хариуцлагаа хүлээж намын даргын ажлыг өглөөгээд яваад өгсөн  З.Энхболд  нь АН-ын дарга гээд  индэрт гарч ирэн   үндсэн илтгэл  тавьсан. Түүний эзгүйд Намын даргын үүрэг гүйцэтгэгчээр өнгөрсөн  таван сар ажилласан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хөшигний ард үлдэв.

Намаа сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээнэ”  гэсэн З.Энхболд илтгэлийнхээ 80 хувьд  МАН, тус намын дарга М.Энхболдын  хариуцлагын асуудлыг ярив. “Мэдэхгүй нэгэн бол АН-ын биш МАН-ын Их хуралтай эндүүрмээр байсангэж зарим нь хошигнож байсан юмТэрээр  АН сонгуульд ялагдсан шалтгааны  талаарСонгуулийн сурталчилгааны хугацаанд манай намын нэр дэвшигчид, ухуулагчид, дэмжигчдийг хууль, хүчний байгууллагаар дарамталж, Ардчилсан Намыг харлуулах оролдлого цөөнгүй гарч байлаа. МАН-ынхан сонгуулийн хууль зөрчиж чөлөөтэй мөнгө тарааж байхад хуулийн байгууллагууд нүдээ аньж өнгөрөөсөн. Харин Ардчилсан Нам мөнгөний сонгуулийг цаг ямагт эсэргүүцэж ирсэн, цаашид ч эсэргүүцэх болно.

Сонгуулийн үр дүнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн өөр нэгэн ноцтой үзэгдлийн талаар хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ болцарцааны нүүдэлгэх нэр томьёотой, тухайлсан тойрогт сонгогчдыг санал өгүүлэх зорилгоор сонгуулийн үеэр олноор нь нүүлгэн шилжүүлэх үзэгдэл юм. “Царцааны нүүдлээсболж Хөвсгөл, Увс, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймгуудад Ардчилсан Намын нэр дэвшигчдийг унагаахад нөлөөлсөн нь  бодит баримтаар нотлогдож буй.

Сонгуулийг маргаан будилаангүй, шуурхай болгохын тулд санал тоолох автоматжуулсан төхөөрөмж хэрэглэсэн. Гэтэл, УИХ-ын сонгуулиар муу хэлээд байдаг хар машинд будлиан гараагүй нь хяналтын тооллогоор нотлогдсонХарин бүртгэлийн асуудал дээр анхаарал татсан. Тухайлбал, нэг хүнийг олон дахин санал өгүүлсэн ноцтой тохиолдол хэд хэд гарсан. Ер нь сонгогчдын бүртгэлтэй холбоотой эргэлзээг тайлж, нэг мөр болгох хэрэгтэй. Энэ талаар шинээр байгуулагдсан УИХ ажлын хэсэг гаргаж цаашид тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.Магадгүй, манай нам түүхэндээ анх удаа ийм увайгүй, шударга бус нөхцөл байдлын дунд сонгуульд оролцсон байж мэднэгээд цааш нь өнөөгийн байдлын тухайдМАН олон сайхан зүйл амлаж байж, 2016 оны УИХ-ын сонгуульд ялсан. Гэтэл, тэд сонгуульд ялж 65 суудал авчихаад өнгөрсөн хугацаанд сонгуулийн өмнөх амлалтуудаасаа ухарч, урьд өмнө хийсэн дэвшилттэй бүхнийг үгүйсгэх бодлого явуулж байгаа нь харамсалтай. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажил аваад таван сар гоншигонолоо”  хэмээн тэмдэглэсэн. Намын хурал эхний өдрөө цөөхөн даргын илтгэл сонссоноор 19 цагт хүчээр тарсан. Учир нь үг хэлэхийг хүссэн, байр сууриа илэрхийлэх гэсэн төлөөлөгч тасрахгүй байв.

ШИНЭ НАМ МЭНДЛЭХ ШАХАВ

АН-ын хоёр дахь өдрийн хурал нь төлөөлөгчдийн гартДүрмийн шинэтгэлгэх дэвтэр  тулгаж тараачихаад  хүчээр хэлэлцэж, батлах гэсэн байдалд эхэлсэн. “Дүрмийн шинэчлэл биш болчихжээ. Өөрчилчихсөн байнагэж  төлөөлөгчид эсэргүүцсэнээр хэвлэлийнхнийг хөөж гаргаад хаалгаа түгжин дахин  хурлаа үргэлжлүүлсэн юм. Шинэтгэлийн ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж руу нэлээд дайрчээ. Дүрмийн төслийг АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ажлын хэсгийн гишүүн н.Уртнасан нарын гурван хүн хийсэн байж. Тэр дотор намын даргад нэр дэвшиж буй С.Эрдэнийн ашиг сонирхлыг хангасан, тодруулбал, тойргийн зөвлөл, сунгааны санал авах байр зохион байгуулах гэхчлэн асуудлаар өөрчлөлт оруулсан байсныг төлөөлөгчид шүүмжилжээ. Энэ үеэр эсэргүүцэл, шүүмжлэл туйлдаа хүрсний эцэст зарим төлөөлөгч намаас гарах, тэр дотроо парламентад суудалтай гишүүд нь шинэ нам байгуулан даргаа сонгох, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудал ч яригдсан байна. Ийнхүү нөхцөл байдал ширүүсэхэд Ш.Түвдэндорж намын дүрэмд өөрчлөлт оруулсан анхны эхийг гарган ирж, төлөөлөгчдөд тараажээ. Мөн асуудлыг намжаахын тулд хурлаа нээлттэй үлдээе. Хоёрдугаар сарын 12-нд хурлаа үргэлжүүлье гэснээр хурлаа хаасан байна

БУЯНЖАРГАЛСАЙХАН ДОТРООС, Л.ГҮНДАЛАЙ ГАДНААС ТАНДАВ

 АН-ын Их хурлыг улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийгэм сонирхон сонжив. Гэвч  тэд юу ч өөрчилсөнгүй, нийгэмд итгэл төрүүлсэнгүй. Хурлын эргэн тойрон дахь сонин содон мэдээлэл гэвэл, АН-ын үнэмлэх бүхий ямар ч бүртгэлгүй хүмүүсийн тухай юм. Үнэмлэх хэвлүүлээд авчихсан 100 мянган хүн байна. “Эм-Си-Эскомпани санхүүжүүлж ийм зүйлийг сонгуулиас өмнө хийсэн. Одоо тэр хүмүүс намыг үймүүлэх, бужигнуулах, хагалж бутаргах ажлыг сэдээд хийгээд байна гэж зарим төлөөлөгч  хэлж байлаа. АН-ын хурлын  бас нэг содон мэдээлэл нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан оролцож, Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээх талаар ярьж болох юмгэсэн байр суурь илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын экс гишүүн  Л.Гүндалай төлөөлөгчидтэй албан бус уулзалт зохион байгуулж,  “Намдаа буцаж ирж Ерөнхийлөгчид  нэр дэвшинэ”  хэмээн ярьж яваа сураг дуулдсан юм.

 АН-ын Их хурал ийм байдлаар болж өнгөрлөө.  Ирэх онд болох Их хурлаас нь  хүлээх зүйл үлдсэнгүй. Харин  АН-ын бүлгийн гишүүдээс гарах хүн бий. Улс төрд удахгүй шинэ нам мэндэлнэ  гэсэн яриа, хөөрөө л  үлдэж байна. Хэрхэхийг   цаашид өрнөх үйл явдлууд тодотгох биз ээ.

banner-12-5