Х.ЦОМ
Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаа өглөө /2016.10.19/ 07:00 цагт орон даяар албан ёсоор эхэлсэн. Орой 22.00 цагт өндөрлөх юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ гэж хэмээн хуульчилсан. Үүний дагуу орон нутгийн санал хураалтын дүнг энэ сарын 24-26-ны дотор олон нийтэд зарлах юм.
Эх сурвалж: www.polit.mn