М.ЦЭЦЭГ

 

Үндэсний аудитын газрын дарга, ерөнхий аудитор Ч.Раднаа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өнгөрсөн долоо хоногт өгсөн.  Ерөнхий аудиторыг ажлаас чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хо­роо­ны өчигдрийн хуралдаа­наар хэлэлцлээ. Ерөнхий аудиторын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг байнгын хороо  хүлээн авч УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

УИХ-ын дарга Үндэс­ний аудитын газрын дар­гад А.Зангадыг томилохоор санал оруул­жээ. Энэ тухай Төсвийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. А.Зангад нь Хөдөлмөрийн төв биржийн захирлаар ажиллаж байсан юм.