Х.ЦОМ

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тэрээр Монгол Ардын нам 100 хоногт гэсэн тайлангийн ном гаргаснаа энэ үеэр сэтгүүлчдэд танилцуулав. Хурлын үеэр О.Магнай “Миний энэхүү тайлан бол иргэн хүний зүгээс гаргасан хараат бус судалгаа. Аль нэг намтай холбоогүй. МАН Засгийн эрх барьсан 100 хоногт бодит ажил нэгийг ч хийсэнгүй. Харин хааж боож, зогсоосон ажил л хийлээ. МАН мөрийн хөтөлбөртөө төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах, дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглоно гэсэн мөртлөө тус намын томоохон томилгооны 70 хувь нь ураг төрөл, намын хүмүүс байна. МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг тойрсон томилгооны 32 хүнийг  би судалж гаргасан. Тухайлбал, Морин спорт уяачдын холбооныхон холбоогоороо албан тушаалд очсон. Ганц нэгийг дурьдахад Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү БХБЯ, ахынх нь хүүхэд Зам тээвэр хөгжлийн яаманд. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү ХААГ, Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Д.Лүндээжанцангийн дүү Төрийн банкны захирал, Т.Аюурсайханы эгч НДЕГ-ын дэд дарга, Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшлийн МАК-ийн дэд ерөнхийлөгч ХХҮЕГ-ын даргын албан тушаалд томилогдсон. Цаашид Монгол Улс зөвхөн гэр бүлийн гишүүддээ үнэнч зүтгэх ёстой гэсэн ойлголтыг үнэт зүйлээ болгосон хүмүүсийг нэрлэдэг Мафи-тай болж байна” гэсэн юм.

10-11-8a3

Эх сурвалж: www.polit.mn