С.УЯНГА
Засгийн газар 100 хоногийнхоо босгон дээр бүтэн боллоо. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг мэргэжлийн бус хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүйбайна. Эрх барингуутаа халаа, сэлгээ, томилгоог өрнүүлж эхэлсэн энэ Засгийн газариргэдийн санал, гомдолд дарагдаад буй. Тэгвэл Төрийн нарийн бичгийн дарга нарыннэрс тодорч яамд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх Засгийн газрыг уншигчидэндээс тольдоно уу. Яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын “толь”-иос мэргэжлийн эсэхийг дүгнэж болох биз.
Эрх баригч намынхан АН-ын үед байсан яамдын тоог цөөрүүлж бусадтай нь нэгтгэж, нэрийг нь өөрчлөн байгуулах замаар танхимаа бүрдүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, 15 яамыг чиглэлээр нь нэгтгэж 13 яам, Ерөнхий сайд, Шадар сайд гэсэн бүтцээр ажиллахаар багаа бүрдүүлсэн билээ. Мөн 13 дэд сайд, Засгийн газрын тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтайгаар эцэслэн баталсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин