Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Ерөнхий сайд түүнийг дагалдсан албаны хүмүүс өнгөрөгч пүрэв, баасан, бямба гаригт гурван аймагт ажиллалаа. УИХ-аар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан даруйд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх дөрвөн жилд хийх аж­лаа танилцуулахаар орон нутагт идэвхтэй ажил­лаж байгаа билээ. Тэрээр өмнө нь Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод зэрэг таван аймгаар явсан бол өнгөрсөн долоо хоногт Орхон, Булган, Хөвсгөл ай­магт ажиллав. Энэ удаад Засгийн газ­рын тэр­гүүн аль нэгэн ал­бан бай­гуул­лагын үйл ажил­лагаатай танилцах гэ­хээсээ илүүтэй иргэдтэй уул­заж, санал бодлыг нь сон­сож байлаа.

Томилолт Орхон аймгаар эхэлсэн юм. Биднийг очиход цаг агаар тогтуун, сайхан байсан ч эрдэнэтчүүдЭрдэнэтүйлдвэр, “Монголросцветметкомпанийн 49 хувийг худалдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн халуухан сэдэвтэй угтлаа. Сонгуулийн өмнөхөн Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветметкомпанийн 49 хувийг худалдсан нь 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотынхны хувьд уг үйлдвэрийн ирээдүй хэрхэх бол гэсэн эргэлзээг төрүүлсээр саяхныг хүрсэн. Дээрээс ньЭрдэнэтүйлдвэрийн хувь эзэмшилтэй холбоотой зөрүүтэй мэдээлэл явах болсон тул уулзалтын үеэр эрдэнэтчүүд Ерөнхий сайдаас бодитой мэдээлэл авахыг хүсч байлаа.

Тухайлбал, тус аймгийн Баян-Өндөр сумын иргэн Д.АлтанхуягЗасгийн газраасЭрдэнэтүйлдвэр, “Монголросцветметкомпанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн гэсэн. Асуудал юу болсон бол. Мөн үүнтэй холбоотой өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан Сангийн сайд тушаал гаргасныг хүчингүй болгосон гэх мэдээлэл бий. Ер ньЭрдэнэтүйлдвэрийн асуудал хэрхэн шийдэгдэх болгэсэн асуултыг тавьсан юм.

ТүүнчлэнЭрдэнэтүйлдвэрээс тэтгэвэрт гарсан олон мянган ахмадыг төлөөлж Баян-Өндөр сумын иргэн О.Дэлгэрэх саналаа хэлэв. ТэрээрМонголын эдийн засгийн гол хэсгийг нуруундаа үүрэлцэж явааЭрдэнэтүйлдвэрийн хувь эзэмшлийн асуудлыг эрдэнэтчүүд болоод монголчуудад ашигтай байдлаар шийдэж өгөх”-ийг Засгийн газрын тэргүүнээс хүссэн юм. Уг асуудлаар Засгийн газар ямар шийдвэр гаргасан тухайд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрдэнэтчүүдэд дуулгав.

Ямартай ч хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. ТиймээсЭрдэнэтүйлдвэр, “Монголросцветметкомпанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг сайд нарт даалгажээМөнЭрдэнэтүйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдсантай  холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгосон байна. “Эрдэнэтүйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-нд Засгийн газрын хуралдааны нууц байсан тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болсон. Үүний зэрэгцээЭрдэнэтүйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкаас гаргасан тул хуульд заасан эрхийн дагуу энэ ажлыг шалгаж танилцуулахыг Монголбанкинд улам­жил­сан гэдгийг тэрээр хэлсэн юм.

Цаашид Засгийн газраасЭрдэнэтүйлдвэрийн хувь заяаг хэрхэн шийдэх бол гэсэн асуултыг үйлдвэрийн ажилчид төдийгүй Эрдэнэт хотын иргэд Засгийн газрын тэргүүнээс асууж амжив. Үүний хариуд Ерөнхий сайдЗасгийн газрыг төлөөлж 49 хувиа худалдаж авахаас татгалзах шийдвэр гаргасан хүмүүсийн үйлдэл болон хувьцааны худалдаа хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгах, УИХ-ын төвшинд эргэж ярилцах зэрэг манай намын бүлэг дээр олон санал гарсныг нухацтай хэлэлцэж байгаа. Хувьчлалын явцыг шалгадаг газар нь шалгаж, хууль бус болсон үгүйг тогтооно. 49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана, гэхдээ дээрэм хийхгүйгэв. Мөн Ерөнхий сайд Орхон аймагт ажиллахдаа уулын баяжуулахЭрдэнэтүйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, үйлдвэрийн бүтээн байгуулалт, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцсан юм. Энэ үеэрээ ч тэрээрМонголын төр урьдын адил өөрийн эзэмшлийн 51 хувийн эрх мэдлээ ТУЗ болон компанийн гүйцэтгэх удирдлагын төвшинд хэрэгжүүлнэ. “Эрдэнэтүйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Эдийн засгийн нөхцөл хүндэрсэн, олон улсын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан ийм үедЭрдэнэтүйлдвэр өртөг зардлаа бууруулахад анхаарч, ашиг орлоготой ажиллаж байна. Улсын үйлдвэрүүд дотроос  ашигтай ажиллаж байгаа цөөн үйлдвэрийн нэг ньЭрдэнэт”. ИймдЭрдэнэтүйлдвэрийн үйл ажиллагааг хэвээр хадгалж үлдэхийн төлөө Засгийн газар ажилланахэмээн байр сууриа бататгасан.

Дашрамд дурдахад 2008 оноос хойш буюу найман жилийн дараа Ерөнхий сайд Орхон аймагт ажилласан энэ юм. Мэдээж иргэд нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарт хамаатай олон асуудлыг сонирхож байсан чЭрдэнэтүйлдвэртэй холбоотой Засгийн газраас гаргасан шийдвэрүүдэд эрдэнэтчүүд сэтгэл дүүрэн үлдэж буйгаа илэрхийлсэн юм.

 

НАСНЫ ХИШИГ”-ИЙГ 78 МЯНГАН ХҮН ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ

Ерөнхий сайдын томилолтын дараагийн зогсоол нь Булган аймаг байв. Аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар оролцов. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд  Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулах олон ажлыг хэрэгжүүлэхээр тусгасныг дуулгав. Тухайлбал, хөтөлбөрийн эхний хэсэгт эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө багтсан бол эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөр болох Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээ танилцуулсан. Аймаг болгонд ажилгүйдэл их, эдийн засаг хүнд байгааг иргэд хэлдэг. Булган аймагт ч залуусын хөдөлмөр эрхлэлт муу, эрүүл мэнд, боловсролын салбар дахь бүтээн байгуулалт тааруу байгааг иргэд хэлж байна лээ. Тэр дундаа сүүлийн жилүүдэд тус аймагт баригдаж буй дулааны цахилгаан станцын барилгын явц удааширч байгаад иргэд шүүмжлэлтэй хандсан юм. Одоогийн байдлаар уг дулааны станцын барилгын гүйцэтгэгчээрЭнержи пласкомпани ажиллаж байгаа аж. Барилгын явц 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа ч дулааны цахилгаан станцын дулааныг дамжуулах төвүүдийг шинээр барих шаардлагатайг барилгын компанийн удирдлагын зүгээс өгсөн юм. Энэ тухайд Эрчим хүчний сайд П.ГанхүүБулганы дулааны цахилгаан станц газрын маргаанаас болж хугацаа алдсан асуудал бий. Хэдийгээр гүйцэтгэгч компани орон нутагтай гэрээтэй ч салбарын яамтай хамтарч ажиллаж, заавар, чиглэл авах хэрэгтэй байсан. Орон нутгаас манай яаманд хүсэлт тавьсны дагуу бид нөхцөл байдалтай танилцсан. Ажлын хэсэг байгуулаад төлөвлөгөөний дагуу үе шаттай ажлуудыг зохион байгуулж байна. Дулааны цахилгаан станцыг ирэх жил гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дулаан хуваарилах байгууламжийн хувьд орон нутаг төсөвтөө тусгаснаар энэ ажлыг хэрэгжүүлэх боломжтойгэсэн хариултыг өгч байлаа.

Аймгийн оюутан, залуусын хувьд сургалтын зээл, ажлын байр, оюутны 70 мянган төгрөг зэрэг асуудлыг сонирхсон бол ахмадуудНасны хишигтэтгэврийн талаар лавлав. Эдгээр асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хариулт өгсөн. Тэрээр  “Залуучуудын хөгжлийн тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийг боловсруулж, УИХ-д хэлэлцүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Манай Засгийн газар Хүүхэд, залуучуудын агентлагийг байгуулаад ажиллаж байгаа. Түүнчлэн МСҮТ-ийг менежментийн хувьчлалаар багш нарт нь хувьчлахаар эрх зүйн зохицуулалтыг хийнэ. Оюутны 70 мянгыг зогсоож, оюутны сургалтын төлбөрийн зээлийг бий болгосон. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Энэ арга хэмжээг ирэх жилээс хэрэгжүүлнэ. “Насны хишигтэтгэврийг ирэх жилээс хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд 20 тэрбум төгрөг тусгасан. Тодруулбал, 70-79 настанд 100 мянга, 80-89 настанд 200 мянга, 90-ээс дээш настнуудад 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгоно. Хамтын тэтгэврийн хуульд долоон мянган ахмад хамрагдах байсан болНасны хишигтэтгэврийг 78 мянган хүн хүртэх боломжтойгоороо илүү өргөн хүрээг хамарч байгаа. Эдийн засгийн байдал сайжрах тусамНасны хишиг”-ийг жилд хоёр удаа биш дөрвөн удаа буюу улирал тутам олгохоор төлөвлөсөнгэлээ.

 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХ БОДЛОГО ЯВУУЛНА

Дараа нь Засгийн газрын тэргүүн Хөвсгөл аймагт ажиллавХөвсгөл аймаг нь түүнийг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хугацаандаа ажиллаж буй долоо дахь аймаг юм.

Хаа газар иргэдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмж тааруу байна гэсэн асуудал тулгарч байдаг. Ийм бэрхшээл Хөвсгөл аймагт ч байгааг иргэд Ерөнхий сайдтай уулзах үеэрээ учирлав. Хөвсгөл аймгийн хувьд хүн амын тоогоороо 21 аймгаас хамгийн эхэнд нь жагсдаг. 130 гаруй мянган хүн амтай Хөвсгөл аймагт эмнэлгийн хүртээмж муу, сургууль, цэцэрлэгийн барилга хуучирсан зэрэг асуудлаа эн тэргүүнд шийдүүлэх шаардлагатай болсон байнаТухайлбал, Чандмань-Өндөр сумын дунд сургуулийн захирал Б.Ичинхорлоо сургуулийн барилга нь мөөгөнцөртсөнөөс сурагч, багш нарын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа тул Ерөнхий сайдаас барилгын асуудлыг нь шуурхай шийдэж өгөхийг хүсч байлаа. Мөн тус аймгийн III багийн иргэн, өндөр настан н.Ганхуяг нэгдсэн эмнэлэг нь ачаалал ихтэйгээс болж тэр бүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж чаддаггүй гэх шалтгаанаа ч учирлав. Түүнтэй адил эрүүл мэндийн үйлчилгээг цаг тухайд нь авч чаддаггүй олон иргэн байгааг Засгийн газрын тэргүүн болон салбарын төлөөллүүдэд дуулгасан юм. Мөн нутгийн иргэд дэлхийн цэвэр усны нөөцийн 0.4 хувийг дангаараа бүрдүүлдэг Хөвсгөл нуураа хамгаалах ажлыг зохион байгуулан, нуур орчмыг дахин төлөвлөлтөд оруулж, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах, дэлхийн соёлын өвд бүртгүүлэх шаардлага байгааг дурдаж байв. Ерөнхий сайд уулзалтын үеэр аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөт­гөл болон тус аймгийн Чандмань-Өндөр суманд сургуулийн шинэ барилга барих асуудлыг шийдвэрлэнэ гэсэн сайхан мэдээг хэлсэн

Нийслэлчүүдийг бодвол орон нутгийн иргэд жижиг, дунд үйлдвэрлэл хамгийн их эрхэлдэг. Тэр утгаараа төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжсэн ямар бодлого явуулах бол гэсэн хүлээлт тэдний дунд бий. Тэгвэл мэргэжлийн Засгийн газраас бизнес эрхлэгчдийг дэмжих хэд хэдэн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа Ерөнхий сайд дуулгана лээ. Ирэх дөрвөн жилд  салбартаа хамгийн оновчтой 3-5 үйлдвэр байгуулах үүргийг салбарын сайд, Засгийн газрын гишүүн бүрт өгсөн байна. Мөн шинэ төрлийн татвар бий болгохгүй гэдгээ Засгийн газар мэдэгдээд буй.  Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд 1.5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Мөн “Итгэлийн зээл” олгож, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ Ерөнхий сайд хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин