С.ЦЭЦЭГМАА

 Уянга сумын Намнансүрэнгийн нэрэмжит бүрэн дунд сургуулийн захирал Б.Баярмагнайтай ярилцлаа.

 -Уянга сум аймагтаа нэлээд томд ордог. Танай сургуулийг аймгийн ууган сургууль гэдэг. Ямар онц­логтой сургууль вэ?

-Манай сургууль Өвөр­­хангай аймгийн анхны сургууль. Уугуул сургууль гэдгийг ярихын тулд нэлээд түүх өгүүлэх болж байгаа юм.  Өнгөрсөн 2011-2012 оны хичээлийн жилд манай аймаг Орчин цагийн бо­ловс­ролын бай­гууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тэмдэглэ­сэн. Энэ ой манай сур­гууль­тай салш­гүй холбоо­той. Өвөрхан­гай аймагт анхны тэнхим 1922 онд одоогийн Хайр­хан­­дулаан сумын Өндөр шил гэдэг газар үүссэн. Хайрхан­ду­лааны нутаг гээд байгаа болохоос дээхэн үед Ханхөгшин уулын хошуу гэж ярьдаг байсан. Тэр хошуунд үүс­сэн тэнхим маань явсаар манай сур­гуулийн анхны суурь бол­сон учиртай юм. Тэр тэнхим хичээллэж бай­гаад 1925 онд манай су­мын төвөөс урагшаагаа ки­лометр хү­рэх­гүй Тари­мал төвийн дэнжид анх төрийн сур­гууль болсон. Ингэснээр Уянга сумын бүрэн дунд сур­гууль болсон доо.

Сургуулийн онц­лог гэвэл аймгийн анхны сур­гууль, мөн 1995 онд Нам­нансүрэнгийн нэ­рэмжит болсон. Өвөр­хангай айм­гийн анхны пионе­рийн бүлгэм, 1993 онд Өвөр­хангай аймгийн анх­ны “Скаутын холбоо” бай­гуу­лагдаж байсан. Анх­­­­ны гэсэн тодотгол, анх­дагч олонтой. Анх үүс­гэн бай­гуулсан Раш-Онолт багш маань Өвөр­хангай айм­гийн анхны гавьяат багш. Манай сур­гууль шиг олон гавьяат багштай сургууль бараг байхгүй байх. Ма­найх та­ван гавьяат багш­тай. Раш-Онолт, Пунцаг­дорж, Ин­жил, Батжаргал багш, 2009 онд намайг ажил аваад удаагүй байхад гавьяат багш болсон Баян­жаргал гээд хүн байна. Мөн На­рантуяа гээд ма­най сумын уугуул Улаан­баатар хотод багшилдаг гавьяат багш бий. Мөн Уянга сумын уугуул Баяр­тогтох багш Монгол Ул­сын гавьяат багш болсон. Гавьяат багш нараас гадна хөдөлмөрийн баатар, бу­сад шинжлэх ухааны док­тор, профес­сорууд олон төрж гарсан. Олон удаа­гийн төгсөгчид­тэй, олон мянган шавь төрүүлсэн сайхан сур­гууль даа.

-90 жилийнхээ ойг ямар амжилтаар угтав даа?

-Бид бү­хэн өнгөрсөн хичээлийн жил 90 жи­лийн ойгоо ажил хөдөлмөр, соёл, спорт ур­лагийн ам­жилт дүүрэн сай­хан угт­сан. 90 жилдээ зо­риулж олон төрлийн аж­лыг хийж бүтээсэн. Өвөр­хангай айм­­гаас сургууль болго­ныг 90 жилийн ойг угтаж есөн бүтээлч ажил хийе гэсэн. Тухайлбал сургуу­лийнхаа түүхийн номыг Ням­дорж багш­тайгаа хам­тарч бичиж гар­гасан. Сур­гуу­лийн­хаа та­нилцуулга теле­визийн нэвт­рүүлэг бэлт­гэж гарга­сан. Сүлд дуутай болсон. Баянхонгор айм­гийн хөгжимт дра­мын театрын дарга хөгж­мийн зохиолч, соёлын тэр­гүү­ний ажил­тан Г.Жан­­­­цан­сам­буу аяыг нь зо­хиож, манай сургуулийн захи­рал, багш байсан Соёлын гавьяат зүтгэлтэн  Н.Да­ваа­­даш шүлгийг нь бич­сэн. Сүлд дуундаа клип­­тэй болсон. Шинээр есөн хи­чээлийн ка­бинет тохи­жуулж, гавьяат багш Баян­жаргалынхаа нэ­рэм­жит бүсийн мате­матикийн олим­­пиад, шат­рын тэм­цээ­нийг зохион байгуул­сан. Ахмад багш Нацаг­дор­жийн нэрэмжит Өвөр­хангай аймгийн шил­дэг шатарчдын тэмцээ­нийг сумынхаа Засаг дар­га­тай хамтран зохион байгуулж шатрын “Сайн ноён” клуб­­тэй боллоо. Улсын аварга, олон улсын тэм­цээнд амжилт гаргаж бай­сан шилдэг шатарчид ирж оролцсон. Ахмад багш на­рынхаа туршлагыг нам­тар­тай нь эмхэтгэж, залуу багш нартаа зөвлөмж гар­гасан. Зураг түүх өгүүл­­нэ гэсэн дөрвөн зу­рагт сам­бар гаргалаа. Ма­най сур­гуулийн дотуур байр айм­гийн тэргүүний до­туур байр болсон. Албан бус сургалтын үйл ажил­ла­гаа­гаар сүүлийн гурваас дөр­вөн жил ай­маг­таа ажлаа­раа тэр­гүүлж яваад өнгөр­сөн хи­чээ­лийн жилээс аймгийн тэр­гүү­ний албан бус сур­гал­тын төв болсон. Өнгөр­сөн 2011-2012 оны хичээ­лийн жилд сумын тэргүү­ний байгуул­лагаар шал­гар­сан. Манай сур­гууль “Дэлхийн зөн” олон улсын байгууллага­тай хамт­ран “Хүүхдээс хүүх­дэд” гэсэн эрүүл мэн­дийн төсөл хэрэ­гжүүлсэн.  Үү­ний­хээ дагуу ЭМЯ-наас гаргасан Эрүүл мэндийг дэмжигч бай­гуул­лагыг шал­­­­гаруулах урал­даанд шал­гарлаа. Су­мын ахма­дуу­­дыг дэмжигч шил­дэг байгууллагаар тодорлоо. Жил болгон Өвөрхан­гай аймгийн бо­ловсрол, соёлын газраас зохион байгуулдаг, уламж­лал бол­­­­гон явуулдаг “Тоо бо­дож, оюунаа хөгжүүлье” мате­ма­ти­кийн ангийн олим­­­­пиа­дад бүс болон аймгийн авар­га болсон. Математикийн хичээл ма­­­най сургуульд их сайн хөг­жиж байгаа. Айм­гийн хэмжээнд 30-аад сур­гууль байгаа түүний ер­дийн ан­ги­лалтай 10 гаруй сургуу­лиас аймгийн авар­га сур­гууль болсон. Иймэр­хүү сайхан амжил­тууд байна. Багш сурагч­дын хувьд олон сайхан амжилтууд байгаа. Боловс­ролын тэр­гүү­ний ажилтан тэмдгээр 20-иод хүн шагнагдсан. Бусад салбар, аймгийн болон, багш нарын холбоо, сумын шагналуудаар олон хүн шагнагдсан. Энэ нь манай сур­гуу­лийн багш, сураг­чид маш сайн ажил­лаж, сургуу­лийн ажил үйлс сайн бай­гаагийн нэг илрэл байх гэж бодож байна.

-Сурагчдын сурлагын чанарт хэрхэн анхаарч байна вэ?

-Бид бүхэн сурлагын чана­рыг дээшлүүлэхэд олон шинэ санаачлага гарган ажиллаж байна.  Миний хувьд 2009 оны аравдугаар сард сургуу­лийн захирлын аж­лыг ав­сан. Ажлаа авснаа­саа хойш хамгийн нэгд сур­ла­гын стандарт хангалт гэд­гийг ойлгож, түүний төлөө багш нараа, эцэг эхчүүд, сурагчдыг татан оролцуу­лахад са­наач­лага гарган ажиллаж байна.

Сурлагын чанарын хувьд сүүлийн гурван жи­лээр гаргасан статистик байгаа. 2009-2010 оны хи­чээлийн жилд манай сур­гал­тын стандарт хангалт 69, 2010-2011 оны хичээ­лийн жилд 70.5, 2011-2012 оны хичээлийн жилд 71.9 хувьтай үндсэндээ сүү­лийн гурван жилд байнга өсч сайжирч ирсэн. Бид бүхэн үүндээ урамшиж улам сайжруулахын төлөө ажиллаж байна. Сургуу­лиудыг хэмжих бас нэг гол үзүүлэлт бол 11 дүгээр анги төгссөн хүүхдүүдээс хэр олон хүүхэд их дээд сургуульд оров гэдэг үзүү­лэлт сайн байгаа. 2008 онд эл­сэл­тийн хувьд хойгуур 21-д байсан. 2009-2010 хи­чээлийн жилд 18-д, 2010-2011 хичээлийн жилд IV байранд орлоо. Стандарт сургалт, элсэлтийн ам­жилтыг дээшлүүлэхийн төлөө бид бүхэн янз бү­рийн шинэ санаачлага гарган ажиллаж байна. Жишээлбэл Сурагч-эцэг эх-сургууль-мэргэжлийн багш нар дөрвөлсөн гэрээ хийж ажиллаж байна. Энэ үр өгөөжөө өгч байгаа.

Түүнээс гадна урам­шуу­лах, дэмжих нэ­лээд­гүй зүйлийг хийж бай­гаа. Тухайлбал, манай суманд уул уурхай, олон аж ахуйн нэгжүүд хандив тусламж, тэмцээн урал­даа­ныг ивээн тэтгэхэд тусладаг.  Элсэлтийн ерөнхий шал­гал­тад амжилттай сайн оролцож олон шавь нараа их дээд сургуульд оруул­сан багш нарт цалингаас гадна урамшууллын мөн­гө өгдөг. Доод тал нь 400.0 мянга дээшээ 2-3 сая төг­рөг авах жишээтэй. Үү­нийг сургуулийнхаа до­тоод журманд тусгаж өг­сөн. Энэ бас их хөшүү­рэг болдог. Мөн давтлага, ду­гуй­лан, сонгоныг дэм­жиж ол­ноор хичээллүүл­дэг. Байр сууцны хувьд жаа­хан хангалт муутай байдаг хэдий ч аль болох бүх бо­ломж, нөхцлөө дайч­лан сон­гон, дугуй­лан, мэргэж­лийн давт­лагыг сайн явуул­даг. Олон цагаар, олон удаа давтлага хийж байгаа багш нарт цаанаас нь цалин мөнгө гэж олго­дог­гүй ч гэсэн сур­гуулиас дэмжлэг үзүүлж урам­шуул­­лын цалин ол­го­дог. Энэ бүх амжилтыг гарга­хад манай багш ажилч­­дын үүрэг маш их бай­гаа. Дээрээс нь сур­гал­тын ме­не­жерүүд ажлаа маш сайн хийдэг гэдгийг хэлэхэд таатай байна.

-Багш нарынхаа мэд­лэг боловсролыг хэрхэн дээшлүүлдэг вэ?

-Багш нарын мэргэ­жил, боловсролыг дээш­лүү­лэхэд сургуулийн за­хир­гааны зүгээс анхаарч ажиллаж байгаа. Бага дунд боловсролын тухай хууль, аймгийн Засаг дар­гын захирамж, Бо­ловс­рол, соёлын газрын даргын өгсөн үүрэг чиг­лэ­лийн дагуу 2009 оноос хойш бүх багш нартаа аттестатчилал явуулаад мэргэжлийн бус багш нарыг ажлаас нь чөлөөлж, үндсэн мэргэж­лийн багш нарыг ажлын байраар хан­­ган ажиллаж байна. Энэ нь улсдаа ч, манай аймгийн хувьд сай­шааг­даж байгаа зүйл. Сур­гууль төгсөж ирсэн хү­мүүсээс мэргэжлийх нь дагуу Бо­ловсрол, соёлын газ­раас шалгалт авдаг. Ах дүү ха­маа­тан саднаа ав­чих­­лаа гэсэн хардлага, сэрд­лэг төрөхгүй, хэл ам га­рахгүй, дээрээс нь сур­лага сайтай, боловсролын чанарыг сайж­руулах, төг­сөг­чид өөрсдөө хичээл но­мондоо шамдаж, шалгалт өгч байж ажилтай болно шүү гэдэг утгаараа шам­дан суралцах хөшүүрэг болж байгаа юм.  Шинээр аж­лын байр хүссэн, сур­гууль төгсөөд ирсэн бүх багш нараас Боловсрол, соёлын газраас сонгон шал­гаруу­лалт авдаг. Түүнд тэнц­сэн хүмүүсийг оноо­гоор байр эзлүүлж жагсаа­гаад өндөр оноо авсан хүмүүсээс сур­гуу­лийн за­хир­лууд дутаг­далтай бай­гаа багш нараа сонгож ав­даг. Тэгэхээр хэл ам гарах­гүй, хэн нэг­нийг хэлмэг­дүү­лэх асуудал гарахгүй сайн талтай. Түү­­­нээс гад­на сонгож ав­сан багш на­рын мэргэжил боловс­ро­лыг дээшлүүлэ­хийн тулд Улаанбаатар хотод болон бүс аймгийн төв, бусад сумдад мэргэ­жил боловс­ро­лыг дээш­лүү­лэх төрөл бүрийн сур­галтад байнга хам­руулдаг. Жил болгон Багшийн их сургууль дээр мо­дуль сур­галт гээд хи­чээл болгоноор мэр­гэжил дээшлүүлэх сур­галт хи­чээллэдэг. Энэ сургал­тад манай багш нар ол­ноор хамрагддаг. Их хур­лын сонгуульд нэр дэвш­­сэн, сонгогдсон хү­мүүс­тээ хандаад багш на­рын мэр­гэ­жил, боловс­ро­лыг дээш­лүүлэхэд сан­хүү­гийн тус­ламж үзүүлэ­хийг хүсдэг. Жилд хоёр удаа 20 гаруй багш сургалтад явдаг.  Ажлын байран дээ­рээ хөг­жих, суралцах, мэр­­гэжлээ дээшлүүлэх бололцоог хан­гаж, Улаан­баатар хо­тоос мэргэжлийн доктор, про­фессор нарыг урьж сургалт хийл­гэ­дэг. Саяхан Багшийн их сургуулиас “Амжилт­тай суралцахад ангиа хэр­хэн зохион бай­гуулах вэ?” гэсэн сэдвээр багш нар ирж сургалт хий­сэн. Багш нар маань өөрс­дөө сургалтдаа ан­хаарч, идэв­хитэй оролц­дог. 

-Орон нутагт “Үдийн цай хөтөлбөр” хэр хэрэг­жиж байна? 

-“Үдийн цай” хөтөлбөр үр өгөөжтэй сайн хөтөл­бөр. Амьдралын боломж, бо­лолцоо тааруу, өлсөж цан­гадаг, өглөө, өдөр хоо­сон сур­гууль­даа ирдэг хүүх­дүүд олон байна. Энэ хүүхдүү­дэд сургуульдаа гэдэс цат­галан сурахад их дэмжлэг үзүүлж байгаа. Амьдралд нүдээ олсон ажил болсон гэж үздэг. Манай сургууль улирал болгон сонгон шал­гаруу­лалт зарладаг. Сонгон шал­гаруулалтаар суман­даа болон аймагтаа Үдийн цай хөтөлбөр ний­лүүлэх ком­паниуд ирж оролцдог. Манайх тусдаа ажлын хэсэг байгуулаад зөвхөн манай сургуулиас биш сумаас сонгон шалга­руу­лах үнэлгээний комисс бай­гуулагдан ажилладаг. Өвөрхангай аймгийн Ир­гэ­­ний нийгэм ТББ-тай хамтарч хэрэгжүүлж, ир­гэд, эцэг эхчүүдийг орол­цуулж, хяналтыг сайж­руу­­­лахад хамтарч ажил­ла­даг. Сүүлийн гурван жил манайх “Үдийн цай” хө­төлбөрийг сайн хэрэг­жүүл­лээ гэж үзэж байгаа. Яагаад гэхээр манай сур­гуу­лийн сурагчдад өгдөг үдийн цайны хоолны цэс нь Өвөрхангай аймгийн жишиг цэс болж сонинд гарч бусад сургууль үүнээс санаа авах хэрэг­тэй гэж үнэлэгдлээ. Бүх илчлэг, норм норматив, тухайн хүүх­дэд 400 төгрө­гөнд өгч байгаа бүтээг­дэхүүн маань хичнээн калорийн илч­лэгтэй вэ, ямар бүтээг­дэхүүнд хүүхдэд хэрэгтэй бай­гааг нарийвчилж гар­га­сан хоол­­ны цэс байдаг л даа. Бид бүхэн компанийг сон­годоггүй бүтээгдэхүү­нийг сонгон шалгаруулдаг. Ариун цэвэр, эрүүл ахуйн хувьд чанарын өндөр төвшинд ажиллаж ирсэн. Энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрөө сургуулийнхаа гал тогоог өргөжүүлж өөрсдөө хийж эхэлж байгаа.  Он гараад төсөв мөнгөний асуудал шийдэгдээд гайгүй болоод ирвэл үдийн хоол болгох зорилт тавиад байна.

-Дотуур байранд эцэг, эхээс нь мах цагааг нь авдаг гээд янз бүрийн байдлаар зохион байгуулж ирсэн. Одоо дотуур байрны хүүхдийн хоол хүнсийг яаж шийдэж байна вэ?

-Сурагчдын дотуур байр­­ны хувьд хүүхдийн тоо цөөхөн. Дээхэн үедээ маш олон хүүхэдтэй бай­сан. Одоо хүүхдүүд дотуур бай­ранд суух нь багассан. Одоо­гоор 70 шахам хүүхэд байна. Дотуур байрны хүүх­­дүүд сэтгэл дүүрэн амьдарч сургуульдаа су­рал­­цах боломж болол­цоог олгохын төлөө их анхаарч ажилладаг. Үүний үр дүнд манай сургуулийн дотуур байр аймгийн тэр­гүү­ний дотуур байр бол­сон. Дотуур байрны ба­рилга 1980-аад оны үед баригдсан фане­ран байшин. Их засвар, урс­гал засвар огт хийгдээ­гүй явсан. Сургууль болон дотуур байрны багш са­наач­лага гарган 2008 оноос хойш олон улсын тө­сөл хөтөлбөр, олон улсын байгуул­ла­гуудад төсөл би­чиж, до­туур байраа тохи­жуу­лах, материаллаг баа­зыг сайж­руулахаар олон бай­гуул­лагад хандсанаар нэлээд хэдэн төсөл хөтөл­бөр хэ­рэг­жиж материал­лаг бааз, орчин нөхцлөө сайж­руул­сан. Манай до­туур байрны  нэг онцлог хүүх­дүүдтэйгээ сайн ажил­ладаг. Хүүхдүүд бай­ран­даа дүрэмт хувцас­тай, эцэг эхчүүдтэй маш сайн холбоо харилцаатай ажил­ладаг. Намар хүүхдээ өгө­хөөр ирэхэд эцэг эх­чүү­дээс мах, гурил авах асуу­дал байхгүй. Харин хүүх­дийн­хээ нь амьдрах тас­гийг гэрт нь байгаа юм шиг гэрийн нөхцөлд ойр­туулж тохижуулж болно гэ­дэг. Эцэг эхчүүд гэрээ­сээ хивс, эсвэл сайхан мон­гол ширдэг авчраад миний хүүхэд энд байх юм чинь гээд дулаахан тохи­той байлгаад хавар сур­гууль тарахаар буцаагаад аваад явах жишээтэй. Ямар ч гэсэн эцэг эхчүүд сур­­гуульд биш хүүхдүү­дийн­хээ аятай таатай амьд­рах нөх­цөл болол­цоонд хамтарч ажилладаг. Гал тогооны ажилчдад ха­гас бүтэн сайн өдөр гэж байх­гүй ачаалал ихтэй. Тө­сөв мөнгөний хувьд бага зэргийн хүндрэл бий. Жишээлбэл дотуур байр­ны хүүхдийн хоолны мөн­гө хүрдэггүй. Нэг хүүх­дийн нэг өдрийн хоолны мөн­гө мянга хэдэн төгрөг л байгаа. Түүгээр өдөрт гур­ван удаа хооллох болж бай­гаа. Хөдөө гадаагүй мах­ны үнэ өндөр байна. Төсөвт хоолны мөнгө гээд тусдаа зүйл анги байдаг. Хоолны мөнгийг дотуур байрны хүүхдийн мах, гурил будаа, элсэн чихэр, давс гээд бүх төрлийн юманд хувааж өгөх болдог.  Гэтэл махандаа өгөөд хү­рэхгүй шахам, цаана нь гурил будаа бусад зүйлээ яах вэ. Байрны хүүхдүүд гэртээ байгаа шиг сайхан хоол идэж ча­дах­гүй бол­чи­хоод байгаа. Бид бүхэн яаж ийж байгаад хүргэх гэж хичээж байна. Энэ бол цаашид анхаарах ёстой зүйл. Үүнээс гадна хуучин төсөв хоорондоо гүйж бол­дог байсан. Ту­хайлбал, гэрэл цахилгаан ч юмуу өөр илүү байгаа мөнгийг хоолны мөнгөнд заримыг  гүйлгэж болдог байсан бол одоо боломжгүй болсон. Гэхдээ бид ямар ч гэсэн түм­ний үр хүүхдийг өлс­гөх­гүй, цан­гаахгүй, сур­гуульдаа бо­ловс­рол олж авах бүх бо­ломжийг хан­гахын төлөө ажиллаж байна даа.

-Танайх хэдэн ээл­жээр хичээллэж байгаа вэ?

-Манай сургуулийн хувьд сурлага, хөдөл­мө­рөөс гадна, сургуулийнхаа материаллаг бааз, сур­галтын таатай орчин бүр­дүүлэхэд идэвх зүтгэл гар­ган ажиллаж байна.  Одоо­гоор  сургуу­лийн хичээ­лийн хоёр байр, дотуур бай­раар ашиглаж байсан нэг байраа хи­чээлийн байр болгож гурван ээл­жээр хичээллэж байсан хүндрэлтэй асууд­лаа ший­дэж хоёр ээлжээр хичээл­лэж байна. Ши­нээр 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн ба­рил­гын ажил 90 гаруй хувьтай байна. Оны бос­гон дээр шинэ хичээлийн байр ашиг­лалтад орж бид бүхэн байр сууцны хүнд­рэлтэй асуудлаас гарах гэж бай­гаа. Шинэ хичээ­лийн байр маань тусдаа спорт заал­тай, орчин үеийн сургалт хүмүүж­лийн үйл ажил­ла­гаа явуу­лах боломжтой сайхан барилга баригдаж байгаа. Одоо хичээллэж бай­гаа энэ байр нийтдээ 320 хүүх­дийн хүчин чадал­тай. Бага анги нь тусдаа 180 хүүхдийн хүчин чадал­тай үйл ажиллагаа явуул­даг. Үндсэндээ 500-гаад хүүх­­дийн хүчин чадалтай ба­рилгад 1500  гаруй су­раг­­чид­тай үйл ажиллагаа явуулж байна.

Дашрамд хэлэхэд өн­гөр­сөн хугацаанд олон зүйл хийсний заримаас дурдвал манай сургууль дэргэдээ зуны амралтаар багш сурагчдын амралт зуслан ажиллуулсан. Өвөр­­хангай аймгийн хэм­жээнд үнэлэгдэж, хүмүү­сийн таашаалыг хүлээж байгаа. Тэнд багш ажил­лагсад ажлын байраар хангагдах, тэдний нийг­мийн асуудлыг ший­дэх, хүмүүсээ амраах таа­тай сайхан нөхцөл бүрдэж, амралтан дээрээ багш су­рагчиддаа зориулж англи хэлний мэдлэг, мэдээлэл зүйн хичээлээр багш нар сургалт хийдэг уламж­лал тогтоод улам цаашаа өргө­жүүлж байна. Манай сур­гууль туслах аж ахуйгаа бэхжүүлж жил бүр төмс тарьдаг. Сургуульдаа өөрийн гэсэн микро авто­бустай болсон. Сургуу­лийн хувьд Монголын цахилгаан хол­боо ком­панийн “Миком” интер­нет сүлжээг хичээ­лийнхээ байранд бүгдэд оруулаад вайрелесээр сур­гуульдаа цацаад багш сурагчид утас­гүй интер­нетэд чөлөө­тэй орох бо­ломжоор бүрд­лээ. Кори­дор, хичээлийн байранд камер суулгаж, аюулгүй ажиллагаа, хя­нал­тыг шийдсэн зэрэг олон ажлыг хийлээ. Анги танхимаа то­хи­жуулж, багш хөгжлийн төвөө бүр­дүүлсэн, ком­пьютер тех­ник хангам­жаар хангасан гээд олон зүйл бий.

Манай сургууль айм­гийн “Мэ­дээ­­лэл, харилцаа холбоо­ны жишиг төв” болохоор зо­рилт тавиад БСШУЯ-наас сан­хүү­жигдэн, аймгийн Бо­ловсрол, соёлын газраас дэмжин ажиллаж байна.