Б.ДАМДИН
Ерөнхийлөгч өчигдөр сэтгүүлчидтэй уулзсан. Энэ үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон олон асуултад хариулт өгсөн юм. “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар, өнөөгийн Засгийн газрын тухай зэргээр дэлгэрэнгүй ярилцсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү ярилцлагын үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэнд шүүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “...Б.Чойжилсүрэн бол барилга барих, бүтээн байгуулахдаа сайн. ...Б.Чойжилсүрэнгээс илүү Сангийн сайд МАН-д байсан уу. Шууд хэлье. Албан тушаал, бизнесийн шахаа Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй. ...Би Б.Чойжилсүрэнтэй уулзаад хэлж байсан. Чиний оруулж ирсэн саналыг хамт олон хүлээж авахгүй байна. Чи мэргэжилтний санал барьж орж ирээд бөөн хэрүүл болох юм. Чамд улс төрийн алсын хараа алга. Бүр дарга нарын албаны өрөөнөөс эхлээд таналтаа эхлээч ээ гэж би хэлсэн. Тэр сайдын өрөө дөрвөн өрөө нийлсэн юм шиг л том шүү дээ. Тэр тансаглалаасаа танах чиглэлд ажиллаач. Маш олон боломж бий” гэв.
Эх сурвалж: www.polit.mn