Л.ХЭРЛЭН

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2017  оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийг тус тус хэлэлцүүлсэн юм. Хуулийн төслийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан.

ТэрээрТөсвийн алдагдал төсвийн зарлага хэт давсан гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд судалгаандаа дурдсан байна. Засгийн газар цаашид төсвөөс гадуурх аливаа зүйлд санхүүжилт хийхгүй байх бодлого баримтална. 2017 оны төсвийн төслийг боловсруулахдааОюутолгой”, “Таван­толгой”, “Тавантолгойн цахилгаан станцгэх мэт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засгийн бодит өсөлт гурван хувь байхаар тооцсон. Ирэх 2017 онд шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцоолсон. Мөн төрийн өмчид зарим компанийг хувьчлах асуудал яригданагэсэн. Энэ үеэр гишүүд асуулт асууж  хариулт авсан юм. Тэр дотроос олон асуудлыг багцлан байр сууриа илэрхийлсэн  Д.Эрдэнэбат гишүүний үг анхаарал  татлаа

Тэрээр хэлэхдээ “Хэдэн тоо тодруулах зайлшгүй шаардлагатай. Эмч багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулах асуудлаар өмнө нь хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлсэн. Д.Лүндээжанцан гишүүн энэ тэтгэмж сүүлийн дөрвөн сар байхгүй болсон гэсэн нь үнэн шүү дээ. Ерөнхий сайд гадуур явахаараа “2017 он хүртэл тэтгэвэрт гарахгүй тэвчээрэй” гэх юм. Тийм тэвчээртэй яваад байх зүйл ч биш л дээ. Улсын төсвийн тодотгол хэлэлцэх үед энэ тэтгэмжийн хэмжээг бууруулж 1-12 болгоод кнопдчихсон. Гэтэл өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нэг удаагийн тэтгэмжээ авч чадаагүй хүмүүсийн асуудлыг яаж шийдэх юм бэ. Үүнд хариулт авмаар байна. Түүнчлэн 36 сарын тэтгэмжийг бууруулснаар улс төр хийгээд байгаа юм биш. Харин багш, эмч нарын нэг удаагийн тэтэтгэмжийг 36 сар байх ёстой гэдэг дээр Ардчилсан намын бүлэг хатуу байр суурьтай байгаа юм. Бусад гишүүд ч гэсэн ийм байр суурьтай байгаа гэж ойлгож байна. Энэ асуудлаар нэгдсэн ойлголтонд хүрэх хэрэгтэй. Гэтэл дахиад л 2017 оны улсын төсөвт энэ асуудлыг оруулж ирэхдээ 36 хүртэл гээд оруулаад ирсэн. Хэд болгож ч бууруулж болно гэсэн тодорхойгүй зүйл оруулж ирлээ. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор  би нэг санал оруулъя.  Багш, эмч нарын нэг удаагийн тэтгэмж 36 сар байна гэсэн өгүүлбэр оруулчих. Ийм хоёрын хооронд гурвын дунд тоо оруулж ирж нийгмийг,  багш,  эмч нарыг битгий бужигнуул. Зарчмын хувьд саналаа оруулна. Төсөв дээр ажиллаж байгаа хүмүүс үүнийг анхаараад авна биз. Ерөнхий сайдын хэлснээр 2017 он гараад тэтгэвэртээ гарна гээд хүлээдэг хөгшчүүл байхгүй Дараагийн асуудал орлогын тухай ерөөсөө ярихгүй юм уу гэдгийг тодруулмаар байна. Саяхан Ерөнхий сайд “Оюутолгой”-хонтой уулзсан гэсэн. Гадагшаа гараад байгаа мөнгөө Монголын банкаар оруулж ирэх юм уу,  үгүй юм уу. Монгол  бүх баялгаа гадагш нь өгчихөөд нэг ширхэг цент ч Монгол Улсын банкаар дамжиж орж ирээгүй байгаа шүү. Энэ тухай өнгөрсөн дөрвөн жил хэлээд бараагүй. Одоо ч гэсэн үүнийг  заавал хэлэхгүй бол валютын хомсдол “Оюутолгой”-н үйл ажиллагаанаас болж үүссэн. Далд уурхайн хөрөнгө оруулалт  орж ирж байгаа боловч  дахиад үйл ажиллагаа үүсэхэд манай бүх зэс, алт,  мөнгө гадагшаа гараад Монголд нэг цент ч орж ирэхгүй байгаа. Энэ урсгалыг зохицуулахгүй бол хэзээ ч валютын хомсдол ханшийн савалгаанаас салахгүй. Бусад бүх аж ахуйн нэгжүүд ингэж оруулж ирж байгаа. Ганцхан “Оюутолгой”  монополь эрхтэй баяжмалын мөнгөө гадаадад байршуулж байгаа энэ байдлыг хэзээ шийдэх юм бэ” гэв. Түүний хэлсэн үгээс УИХ дахь цөөнхийн бүлэг  Оюутолгойн асуудал, орлого нэмэгдүүлэх тухай болон эмч, багш нарын нэг удаагийн тэтгэмжийн асуудлаар  хатуу байр суурьтай байж, цаашид  ч энэ чиглэлээр  акцууд явуулсаар байх нь ойлгогдож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин