С.ЗОЛБОО

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  сэтгүүлчидтэй “зангиагүй” ярилаа. Тэрээр бүтэн хоёр цагийн турш сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.  Ерөнхийлөгч   “Эрдэнэт” үйлдвэр, С.Зориг агсны хэргийн талаар байр сууриа илэрхийлсэн нь сонирхол татав. Тэрээр   С.Зориг агсны хэргийн талаар Э.Бат-Үүлтэй холбогдуулан асуусан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Би Э.Бат-Үүлийг ямагт дэмжсээр ирсэн. Улсын баатар болтол нь дэмжсэн. Цаашид ч дэмжинэ. Хэрэг гарснаас хойш  хууль хяналтынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Бид ямагт талархаж явах хэрэгтэй. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа байцаагчид нэг ч хүнийг хэлмэгдүүлэх зорилт тавиагүй. Хэрэг шүүхийн шатруугаа очих хэмжээнд байна гэж ойлгож байгаа” хэмээн тодотголоо.

Эх сурвалж: www.polit.mn