С.УЯНГА

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж нэр дэвшигчид, намууд рекламны самбараа байршуулаад эхэлсэн. Тэгвэл Баянгол дүүргийн АН-ын амлалт бусдаас арай өөр юм. Тодруулбал, орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт  АН олонхи болвол УИХ-ын гишүүн С.Одонтуяаг Засаг даргаар ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухайгаа самбар дээр байршуулсан нь олны анхаарлыг татав. Цахим ертөнцийнхөн энэ талаар “Баянголчууд сайн Засаг даргатай болохын тулд АН аас хэн ч байсан дугуйлах болжээ” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин