М.ГАН

УИХ дахь намын бүлгийнхэн өчигдрийн хуралдаанаараа өнгөрсөн баасан гаригт Тагнуулын ерөнхий газраас хийсэн мэдээллийн талаар ярилцсан байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнбат, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нарын байр суурийг хүргэв.

/upload/141028-1.jpgД.Эрдэнэбат:

-Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн  улс төрийн нөхцөл болон цаг үеийн байдалтай  холбоотойгоор  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонслоо. Ардчилсан нам, МАХН-ын хооронд байгуулсан гэрээний хүрээнд нууц хавсралт гэрээ гэж гаргаж ирсэнтэй холбоотойгоор холбогдох байгууллага мэдээлэл өгсөн. Нууц хавсралт гэрээг зохиомлоор гаргаж ирсэн нь Монгол төрийн эсрэг гэмт  хэргийн шинжтэй бөгөөд  Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь улс үндэстнийг хагаралдуулах шууд санаагаар бичсэн. Тиймээс асуудлын учрыг олж, эзнийг нь тогтоож хариуцлага тооцох ёстой гэдэгт манай бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Оюунхорол: ТЕГ-ын асуудлаар дэд хороонд хандана

Д.Оюунхорол:

-ТЕГ-ынхан ажлын бус цагаар, прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр сэтгүүлчдийг байцааж, хуулиар тусгайлан өөрт нь харьяалуулаагүй асуудлаар улстөржиж байна гэж МАН-ын бүлэг үзсэн. Улс төрийн намын байранд ямар ч зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хогшил хураан авч, сэтгүүлчид, иргэд, жиргээчид, УИХ-ын гишүүний туслахыг дуудаж байцаасан үйлдлүүд гарлаа. ТЕГ нь Ерөнхий сайдын хувийн мөрдөх товчоо шиг ажиллаж байна гэсэн зарим хүмүүсийн шүүмжлэлд анхаарлаа хандуулах ёстой. Иймд ТЕГ-ыг хуулийн дагуу ажиллуулах талаар УИХ-ын дарга болон УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд шаардлага тавихаар боллоо.