Д.ЦЭЦЭГ

Дэлхийн хамгийн том оффшор бүсийн нэг Багамын арлуудад (Bahamas) бүртгэлтэй компаниудын 1.3 сая бичиг баримтыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид олж авсан талаар Английн “The Guardian” сонин нийтэлсэн байна.

Өнгөрсөн тавдугаар сард Панамын бичиг баримтуудыг дэлгэж байсан бол энэ удаагийн мэдээлэлд 176 мянга орчим компани, сангийн захирал, эздийн нэр багтжээ. Багамын бичиг баримтуудыг Германы “Suddeutsche Zeitung” сонин уржигдар нийтэлсэн юм. Тэгвэл энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны (ICIJ) цахим мэдээллийн сандаа удахгүй байршуулах гэнэ. Багамын арлуудад АНУ, Англи, Герман, Франц зэрэг 32 орны компани бүртгэгдэж, тэд хоёр талын гэрээ хийсэн байсан гэх мэдээлэл байгаа юм.

Алдагдсан мэдээлэл дотор дэлхийн олон орны улстөрчийн нэр дурдагдсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин