Ц.БАЯР

Өнгөрсөн оны аравдугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-ын Тусгай хэлтсийн гурван ажилтан Цэрэнчимэд, Батзориг, Түмэнпүрэв нар хоёр найзын хамтаар “YENUS” бааранд Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд ахлагч Н.Ууганбаярыг бүлэглэн зодсоны улмаас амиа алдсан хэрэг гарсан билээ.

Энэхүү хэргийг шүүх хурал /09.21/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж оройн 20:00 цаг хүртэл үргэлжилсний эцэст шүүгч нар шийдвэрээ танилцуулсан юм. Эрүүгийн хуулийн 91.2.2 /Танхайн сэдэлтээр/, 91.2.12 /Онц харгис хэрцгий аргаар/, 181.2.1 /Догшин авирласан/ 181.2.5 /Бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэлх хугацаагаар хорино/, 145.1 / Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т заасан зүйл ангиар буруутгаж чанга дэглэмтэй хорих ангид 20 жил, Төмөрпүрэв, Батзориг нарыг жирийн дэглэмтэй хорих ангид тус бүр 3.1 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж:www.zms.mn