Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатартай ярилцлаа.

-АН-ын гишүүд дэмжигч­дийн холбооны дэргэд МАН-ынБид хамтдаамөрийн хөтөл­бөрийн хэрэгжилтийг суд­лах ажлын хэсэг бай­гуу­лагдсан талаар өчигдөр мэдэгдсэн. Ямар мэдэгдэл гаргасан юм бол?

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцсон МАН-ынханБид хамтдаамөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж амалсан. Гэтэл мөрийн хөтөлбөрийг уншиж байхад биелэг­дэшгүй заалт олон байна. Тухайлбал, 1.3.5-дОюутан бүрт олгодог үндэсний тэтгэлгийг үргэлжлүүлнэгэж амалсан байна. Гэтэл тэтгэлэг цуцлагдсан. Мөн 2.1.1-д Эдийн засгийн хямралаас гарахМэргэжлийнЗасгийн газар байгуулна гэсэн байдаг. Засгийн газрын гишүүдийг харахад нэг хүний тойрон хүрээлэгсэд байна. 1.4.1-дГэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах эрх зүйн таатай орчин бий болгоногэж заасан. Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжих даваан дээр амлалтаасаа ухарсан. Иймээс амлалтаасаа хэрхэн буцаж байгааг бид судалж, тодруулж ард түмэнд мэдээлэх болно. Сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор бүтэшгүй зүйл амлаж, Үндсэн хуулийн эсрэг ажиллахыг төрийн эргэлт гэдэг. 2016 оны УИХ-ын сонгууль бүхэлдээ төрийн эргэлт хийсэн шинж чанарыг агуулж байгаа тул энэ тал дээр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо тууштай ажиллана гэдгээ мэдэгдэж байгаа.

-ҮЗХ-ны хуралдаан болох гэж байгаатай холбоотой намын гишүүд, дэмжигчид үзэл бодлоо идэвхитэй илэрхийлэх болсон. Намаа шинэчлэх асуудалд танай хороо хэрхэн хандаж байна?

-2008 онд АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо АН-ын ээлжит бус Их хурал, хөдөлгөөн гэдэг нэрээр зохион байгуулалтад орж, 2009 онд АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо гэсэн зохион байгуулалтад орсон. Тухайн үед АН-ын Их хурлыг хуралдуулахыг шаардаж, намын дүрэм, бүтцийг ил тод, нээлттэй болгох шаардлагыг хүргүүлж байлаа. Тухайн үед АН, МАХН буюу одоогийн МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Энэ асуудлыг бид шүүмжилж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийн хувьд тэс өөр намууд хамтарч ажиллах нь ноцтой зөрчлийг бий болгоно гэж шүүмжилж байв.

Ялангуяа, 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдал байна. Тэр үеийн үйл явдлыг далдлах зорилгоор хамтарсан Засгийн газар байгуулж ажилласан явдал нь улс төрийн болчимгүй үйлдэл гэж үзэж анх байгуулагдаж байсан юм. Ер нь бидний шаардлага өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Олон нийтийн дунд ч гэсэн 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаар шинэчлэгдэх гэж байгаа гэсэн ойлголт бийГэхдээ тийм биш юм. Шинэчлэл гэдэг байнгын үйл явц байх ёстой. Тиймээс бид цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо шинэчлэлийн төлөө удаан хугацаанд байр сууриа илэрхийлж байгаа гэж болно.

-АН-ын ҮЗХ намын даргаа шинэчлэх бүрэн чадамжтай хороо байж чадах уу?

-Нэг сайн тал нь залуучууд, ахмадууд, АН-ыг үүсгэн байгуулагчид энэ асуудлыг дэмжиж, өнөөдөр дуугарч эхэлж байгаад талархаж байгаа. Нөгөө талаасаа АН-ын үнэ цэнэ, ардчиллыг бэхжүүлэх тал дээр бид хойшид хийх ажил их байна гэж харж байна. Ардчиллаар овоглосон Ардчилсан намын өөрийн бүтэц, зохион байгуулалт, шинэчлэгдэхгүй бол үнэхээр болохгүй болсон. Үнэхээр мөнхийн ҮЗХ болсон. ҮЗХ-ны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх нь зүйтэй. Дор хаяж 500 гаруй ги­шүүнтэй Үндэсний зөв­лөл­дөх хороо байгуулах ёстой гэж бодож байна

Өнөөдрийн 218 гишүүн дотор сайн ултрөрчид, улс төрийн бодлоготнууд бий. Дүрмийнхээ дагуу шинэчлэгдэж зохион байгуулагдахад шинээр хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч эргээд ҮЗХ-ны гишүүн болоход ямар ч саад байхгүй. Тиймээс энэ ҮЗХ чадамжаа алдсан байгууллага байна гэж дүгнэдэг. Энэ талаар удахгүй байр сууриа тодорхой илэрхийлнэ. Цаг хугацааны хувьд буюу АН сонгуульд ялагдсан гэдэг утгаар нь хэлж байгаа юм биш. Ер нь байнга шинэчлэх, шинэчлэгдэх ёстой. Өөрөө хэлбэл, байнга цус сэлбэх ёстой гэдэг зүйлийг хэлээд байгаа юм.

-АН-ын залуучууд намаа шинэчлэх хэрэгтэй гэдэгт хүчтэй дуугарах болсон. Магадгүй энэ нь ҮЗХ-ны хуралдаан ойртсонтой ч холбоотой байх. Мэдээж намынхаа төлөө дуу хоолойгоо хүргэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэр залуучуудын ард хэн нэгэн улстөрч, фракц байна гэдэг хардлага ч бий?

-Амьдрал өөрөө баян. Тэр тумсаа улс төр өөрөө их баян байдаг учраас таны хардаж асууж байгаа асуудал бүгд түүн дотор багтаж байгаа байх. Өөрөөр хэлбэл, шинэчилье, өөрчилье гэсэн залуучууд байгаа. Нөгөө талдаа ажиглагч байр сууриас хандаж байгаа нь ч бий.

-Тантай адил нам шинэчлэгдэж, ҮЗХ-ны гишүүдээ өөрчлөх ёстой гэсэн бодолтой гишүүн, дэмжигч олон бий. Гэхдээ нэг даргаа нөгөөгөөр сольсноор шинэчлэл хийгдэхгүйг ч сануулж байгаа шүү дээ?

-Улстөрчийн насыг улс төрийн, биологийн гэж хоёр хуваадаг. Үнэхээр биологийн нас нь залуу хэдий ч аль хэдийнэ улс төрийн нас нь өнгөрчихсөн, баригдмал сэтгэлгээтэй улстөрчид байдаг. Хэдийгээр өндөр настай ч улс төрийн сэтгэлгээ нь залуу хэвээрээ байдаг хүмүүс ч бий. Тиймээс тухайн улстөрчийн тээж байгаа үнэт зүйл, мөн чанар, чадамжийн асуудал чухал. Ялангуяа, эрх барьж байгаад ялагдсан намын хувьд хүчтэй улстөрчөөр намаа удирдуулж, урдаа барьж ажиллаж байж ялагдаад хүндхэн байгаа сэтгэл санааг өөд нь татна гэж бодож байна.

-АН-ын шинэ даргыг одоогийн УИХ-д суудал авсан гишүүдээс сонгох нь зүйтэй гэсэн саналыг АН-ын нэлээдгүй идэвхтэн гишүүн хэлж байгаа. Мэдээж парламентад суу­дал­тай гишүүдээс томилох нь хэд хэдэн давуу талтай ч нөгөө талаараа хэтэрхий явцуу сонголт хийх магадлалтай. Энэ тухайд?

-Бид энэ бүхнийг ажиглаж байгаа. Гэхдээ өнөөдөр улстөрчийнхөө хувьд нийгэмд хүчтэй дуу хоолойгоо гаргасан хүн харагддаггүй шүү дээ. Ерөнхийдөө урсгалаараа битүү байдаг. Намыг авч явах хүн бол урсгалаараа явдаг, хэсэг бүлэг хүнээр дэмжүүлж байж болохгүй. Өөрийнхөө үзэл бодлыг тодорхой илэрхийлж, улс төрийн чадамжаа харуулдаг байх хэрэгтэй. Улстөрч гэдгээ харуулахгүйгээр УИХ-ын гишүүнээр олон удаа сонгогдсон, намын бүлэгтээ тодорхой албан тушаал хашиж байсан гэдэг байдлаар үнэлэгдэх ёсгүй гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин