Н.МӨНХЖИН
Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод дэлхийд хамгийн томд тооцогдох битүү дээвэртэй зугаа цэнгээний цэцэрлэгт хүрээлэн нээгдлээ. Нээлтэд Дубай хотын дарга, Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхий сайд, хааны удмын Мохаммед бен Рашид аль-Мактум оролцлоо.
Нийт 28 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх шинэ байгууламжийн төслийн өртөг нэг тэрбум ам.доллар хэмээн CNBC мэдээлэв.
IMG Worlds of Adventure зугаа цэнгээний цогцолбор нь бүс нутагтаа анхных юм. Төслийг санаачлагчдын үзэж буйгаар, тус цогцолбор аялал жуулчлалыг татах бас нэг түлхүүр болж өгөх ажээ. Нэг дээвэр дор дэлхийн зартай Cartoon Network болон Marvel компанийн танхим, кино театр, IMG Group-ийн Lost Valley-Dinosaur Adventure үлэг гүрвэлийн цэцэрлэг, мөн IMG Модот өргөн чөлөө гэсэн дөрвөн том цэцэрлэг цуглажээ. Зугаа цэнгээний шинэ цогцолбор жил бүр 20 саяаас доошгүй жуулчин хүлээж авна хэмээн тооцоолж байна.
[embed]https://www.youtube.com/watch?v=Ul_uVrPacPI[/embed]Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин