М.ХҮСЛЭН

АНУ-аас Киевт суугаа Элчин сайд Жеффри Пайетт Украин улс сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон хямралаас эсэн мэнд гарсан болохоор тус улсын зүүн хэсэгт болж буй зэвсэгт мөргөлдөөн, санхүүгийн хүндрэлүүдийг даван туулж чадна гэжээ. Энэ тухай тэрээр энэ сарын 17-ндЭрх чөлөөагентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

“2014 оны асуудлууд болох ОХУ Крымыг эзэлсэн явдал, Майданы буудалцаан, үндэсний мөнгөн тэмдэгт гривений ханшны уналт, санхүү эдийн засгийн системийн хямрал зэргийг эсэн мэнд өнгөрүүлсэн Украин бусад ямар ч бэрхшээлийг даван туулж чаднагэж Пайетт өгүүлжээ. Ойрын хугацаанд Киевт Элчин сайдын ажлаа дуусгах Пайетт Украины хувьд 2014 оноос хойш хугацаа ЗХУ задарч унасны дараах хамгийн хүнд үе байсан гэнэ. Түүний ярьснаар АНУУкраины ард түмэн ардчиллыг өөрсдийн хяналтад авахад гол үүрэг гүйцэтгэсэнхэмээв.

Би Украины Засгийн газар болон Ерөнхийлөгч авлигын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүйд харамсдаг. Авлигатай тэмцэх нь Украины төр засаг, ард түмний өмнө байгаа хамгийн том үүрэггэжээ. Жеффри Пайетт авлигатай тэмцэх зорилгоор байгуулагдсан Үндэсний авлигын эсрэг товчоо болон Авлигатай тэмцэх тусгай прокурорыг магтсан байна.

Ж.Пайетт 2013 оноос хойш Украинд Элчин сайдаар ажиллаж байгаа. Тэрээр ОХУ-ыг баримтлагч Ерөнхийлөгч Виктор Януковичийг албан тушаалаас нь хөөсөн Евромайданыг идэвх­тэй дэмжсэн. Жеффри Пайетт ойрын хугацаанд Украин дахь ажлаа дуусгаж АНУ-ын Грек дэх Элчин сайдаар очно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин