- С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулиар архи тараасан эсэхийг Дээд шүүх нөгөөдөр болох хурлаараа хэлэлцэнэ-

Ө.СОНОР

Өнгөрсөн хугацаанд  МАН-ынхан “Архи тараалаа гэхэд  архины үйлдвэрийн эзэн шиг  яаж байхав, мөнгө  тараалаа  гэхэд  банкны  захирлыг хэрхэн гүйцэхэв”  хэмээх мессежийг Өвөрхангайд  идэвхтэй  тарааж амжжээ.  Харин АН-ынхан “СЕХ-ны  дарга өөрчлөгдсөн. Одоо Тойргийн  хорооны шийдвэр манай  талд  гарна”  хэмээн  ярьж яваа  дуулдана.

 Маргаангүй сонгууль гэж  манайд  ямар  болох  биш. Сурч, дадсан заншлаараа  өнгөрсөн  УИХ-ын  сонгуулийн дүнг  хүлээн зөвшөөрөхгүй  гэж хэд, хэдэн нэр дэвшигч гомдол нэхсэн  юм. Тэд­нээс Өвөрхангай  аймагт АН-аас нэр дэвшиж өрсөлд­сөн Г.Батхүү, Д.Зоригт нарын гомдлыг хоёр  ч  шатны  шүүхээр хэлэлцсэн  боловч  эцсийн шийд гаралгүй гурван сар гаруйн  хугацаа  өнгөрч  байна. Өөрөөр хэлбэл УИХ Өвөрхангайнхны  төлөө­лөлгүй дээрх хугацааг өнгөрөөв. Саяхан төсвийн тодотгол хийхэд тус аймгийн төсвөөс 45 тэрбум төгрөг хассан нь УИХ-д ямар ч төлөөлөлгүй байсных гэж иргэд нь гомдоллож байсан. Ингэхэд  Өвөр­хангайд УИХ-ын сонгуулийн үеэр яг  юу  болсон  талаар уншигчдадаа  са­нуулъя.  Өнгөрсөн парла­ментын сонгуулиар тус аймагт  МАН-аас С.Чин­зориг,Н.Төмөрхүү, АН-аас Г.Батхүү,  Д.Зоригт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс”  эвсэлээс  Г.Шийлэгдамба  нарын хүмүүс нэр дэвшиж  өрсөлдсөн. Мэдээж өөр бусад намаас нэр дэвшигчид  байсан ч  гол  өрсөлдөөн дээрх  таван хүний дунд явсан юм.  Сонгуулийн дүн  гарахад   МАН-аас  нэр дэвшигч С.Чинзориг , Н.Төмөрхүү, АН-аас  нэр дэвшигч Г.Батхүү, Д. Зоригт гэсэн дарааллаар  жагссан байж. Өвөрхангай  аймагт  бүрт­гэгд­сэн 80 гаруй  мянган    сонгогчдоос  С.Чинзориг  47, Н.Төмөрхүү 43  хувийн  санал  авч  ялалт  байгуул­сан гэсэн мэдээг СЕХ-ноос танилцуулсан юм. Үүнтэй  зэрэгцэн дээрх хоёр нэр дэвшигчийн араас  жагссан АН-ын  гишүүд  МАН-ын нэр  дэвшигчдийг сонгогчдод  архи, чихэр, мөнгө тараа­сан, насанд хүрээгүй  хүүх­дүүдийг сонгуулийн сурталчилгаандаа  ашиг­лаж  хууль бусаар ялалтад  хүрсэн хэмээн шүүхэд өгсөн билээ.  Өвөрхангайд юу  болсон тухай  Г.Бат­хүү хэвлэлд ярихдаа” С.Чинзориг, Н.Төмөрхүү нар бид хууль зөрчөөгүй гэж огт ярихгүй байгааг анзаарч байгаа биз. Гэтэл шүүх асуудлыг хэлэлцсэн явц буруу л гэж шүүмжлээд байгаа. Бодит байдалд юу бол­сон, шүүх ямар нотолгоог үндэслэн шийд­вэрээ гаргасныг дурдья. МАН-аас Өвөр­хан­гайн тойрогт нэр дэв­шигчид сурталчилгааны явцад Сонгуулийн тухай болон бусад хууль, тог­тоом­жуудыг ноцтой зөрч­сөн үйлдлүүд гаргасан. Ард­чилсан намаас нэр дэв­шигч Д.Зоригт бид хоёр, мөн аймгийн Ард­чил­сан нам тэдгээр зөрч­лийн та­лаар тухай бүрт нь тойр­гийн хороо болон Сон­гуу­лийн ерөнхий хо­роонд мэдэгдэж, өргөдөл гаргаж байсан. Тухайлбал, на­санд хүрээгүй хүүх­дүүдийг сурталчилгааны ажилд дайчилж, сарын 150 мянган төгрөгийн цалин өгч байгаа нь баримтаар тогтоогдсон.. Үүний дагуу тойргийн хороо хуралдаад хууль зөрчиж байгаа үйлдлээ зогсоохыг сануулж байна гэдэг албан бичгийг МАН-д өгөөд өнгөрсөн. Уг нь хуулийн дагуу бол нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдах үндэслэл юм. Гэтэл тойргийн хороо хууль зөрчсөн тэрхүү үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ аваагүй гэсэн үг. Хууль зөрчсөн гэдгийг нь зөвшөөрсөн ч хуулийн дагуу арга хэмжээ аваагүй. Мөн орон нутгийн иргэдээр зуучлуулан айл болгонд “Н.Төмөрхүүг дэм­жээрэй” гэж хэлээд архи тараасан. Орон нутаг дахь “MCS” компанийн гэрээт борлуулагчид Н.Төмөрхүү­гийн туслах нь мөнгө ту­шааж их хэмжээний архи авсан баримт нь бий. Архи болон хүнсний зүйлийг сумд руу та­рааж байна гэдэг иргэдийн мэдээллийн мөрөөр бид шалгаж үзээд бүх зүйлийг баримтжуулж авсан юм. Архи бэлгэнд авсан, та­раасан, зуучилсан хүмүүс  үүнийгээ нотолж ярилц­лага өгсөн, мэдэгдэл гаргасан баримтууд бий. Мөн сурталчилгаанд ажил­ласан 18 нас хү­рээгүй хүүхдүүдийн яриа, мөнгө тарааж байгаа бичлэг байна. Энэ бүхнийг СЕХ, тойргийн хороонд өгөхөд хууль зөрчсөн үйлдэл мөн эсэхийг нь хуулийн байгууллагаар тогтоолгож ир гэдэг шаардлага тавь­сан. Тэгээд л бид цагдаа шүүхэд хандсан. Шүүх хууль зөрчсөн үйлдэл гэдгийг нь тогтоож, шийдвэрээ гаргасан. Ийм л юм болсон” хэмээсэн байв.

Ингээд АН-аас нэр дэвшигч  Д.Зоригт амьдран суудаг газрынхаа  харьяал­лын дагуу нийслэ­лийн Хан-Уул  дүүргийн шүүхэд гомдол гаргаж  шүүх  гомдлыг нь  онцгой  ажиллагааны  гэх журмаар санал  хураалт  болсон  өдрөөс хойш зургаа  хоногийн  дараа шуурхай  хэлэлцээд Н.Төмөрхүү,  С.Чинзориг нар хууль  зөрчсөн гэх шийдвэр  гаргасан юм.  Нэгэнт  шүүхийн шийдвэр гарсан тул  СЕХ тэр хоёрын  нэрийг Ерөн­хийлөгчид  айлтгалгүй орхисон  билээ.  Түүнээс хойш МАН-ын нэр дэвшигчид  давж  заал­даад  өнгөрсөн  наймдугаар сарын  20-нд болсон  Нийслэлийн  шүүхийн шийдвэрээр  Хан-Уул дүүр­гийн шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Нийслэлийн шүүх дээрх хэргийг үйлдэгдсэн гэж үзэж буй  газар болох  Өвөрхангайн  шүүхээр шийдвэрлэх, хэргийг мөрдөн байцаалтад буцааж цагдаагийн байгуул­лагынхнаар дахин шалгуулах хэрэгтэй  гэж үзсэн юм. Түүнээс хойш энэ асуудал нэг  мөр бололгүй  өнөөг хүрч байна.  Одоо байдал ямар  байгаа  гэвэл АН-ынхан Дээд шүүхэд  хан­даж, МАН-ынхан Тойргийн хорооны шийдвэрийг яаралтай баталгаажуулах хүсэлтэй гэв.  Өнгөрсөн хугацаанд  МАН-ынхан “Архи тараалаа  гэхэд  архины үйлдвэрийн эзэн шиг  яаж байхав, мөнгө  тараалаа  гэхэд  банкны  захирлыг хэрхэн гүйцэ­хэв”  хэмээх мессежийг Өвөрхангайд  идэвхтэй  тарааж амжжээ.  Харин АН-ынхан “СЕХ-ны  дарга өөрчлөгдсөн. Одоо Тойргийн  хорооны шийдвэр манай  талд  гарна”  хэмээн  ярьж яваа  дуулдана.

Ийнхүү  Өвөрхангай  аймгийг төлөөлж  УИХ –д  суух хоёр  гишүүний  маргаан гурван сарыг дамнан үргэлжиллээ.  Энэ  хэргийг  Өвөрхангай  аймгийн  Цагдаагийн  газрынхан шалгаад прокурорт зохих  баримт, бичгүүдийг нь  хүлээлгэн өгсөн гэв. Харин дээд шүүхийн хурал  нөгөөдөр болохоор товлогджээ.