М.ГАН
Аймаг, сум, дүүргийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорч дуусна. Нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлэх хуулийн хугацаа дуусгавар болсон байна. Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн урьдчилсан мэдээллээр хоёр эвсэл, таван нам орон нутгийн сонгуульд оролцохоор материалаа хүргүүлжээ. Нам, эвслүүд тойрог бүрт харилцан адилгүй нэр дэвшүүлж байгаа аж. Тухайлбал, зарим тойрогт таван нам, хоёр эвсэл нэр дэвшигчдээ сойж байгаа бол зарим тойргийг алгасаж байгаа гэнэ.