Ц.БАЯР

МАН-ын Удирдах зөвлөл  хуралдаж, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайван, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч  А.Цогцэцэг, хоёрыг намынхан  нь дэмжихгүй байгаа тул дахин бүлгээрээ ярилцаж дараахь шийдвэрийг  гаргажээ. Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайваны тухай хэлэлцэн, нэрийг нь татаж оронд нь  П.Ганхүүг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрлэсэн байна. П.Ганхүү нь хэдэн жилийн өмнө Түлш эрчим хүчний яаманд газрын даргаар ажиллаж байжээ. Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх тайлбар ирсэн тул нэр дэвшигчийн асуудлыг дахин ярихаас аргагүй болсон аж. Харин Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А. Цогцэцэгийн тухайд одоогоор яригдсан зүйл үгүй. Хурал өндөрлөсөн байна.

Эх сурвалж:www.polit.mn