Ц.БАЯР

Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр 13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр цөөлөхөөр боллоо. Энэхүү шийдвэрийг  өчигдөр хуралдсан /VII.27/  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаас гаргалаа. УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу анхны хуралдаанаас яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг хэлцээд, дээрхи байдлаар шинэчлэн баталжээ.

Эх сурвалж:www.polit.mn