Т.САЙХАН

ИЗНН-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганхүү АН-д элслээ. Тэрээр хоёр жилийн өмнөөс эхлэн намаа АН-тай нэгтгэх талаар байр сууриа илэрхийлж байсан билээ. Тэгвэл 2016 оны сонгуулийн дараахан буюу улс төрийн бужигнаантай энэ цаг үед тэрээр ийнхүү бууриа сэлгэсэн юм.  Г.Ганхүү өнгөрсөн дөрвөн жилд  НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан юм.  Мөн сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татаж байгаа “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байгаа билээ.

 Эх сурвалж:www.polit.mn