Д.АРИУН

Их Британийн консерватив намын дотоодод Ерөнхий сайдын суудлын төлөөх сунгаа үргэлжилж байна. Сунгааны эхний шатанд Гадаад хэргийн сайд Тереза Мэй тэргүүлж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 59 настай улстөрч эмэгтэй 165 санал авсан бол түүний араас Эрчим хүч, цаг уурын сайд Андреа Лидс 66 депутатын саналаар удаалжээ. Хоёр дахь удаагийн санал хураалт долдугаар сарын 12-нд болох аж.

Их Британид Европын холбооноос гарах, эсэх асуудлаар хийсэн бүх нийтийн санал асуулга зургадугаар сарын 23-нд болсон. Иргэдийн олонхи нь   Их Британи улс  Европын холбоог орхих нь зүйтэй гэдэг санал өгсөн бөгөөд энэ шийдвэр Ерөнхий сайд Дэвид Камероныг огцрох мэдэгдэл хийхэд хүргэсэн билээ.

Эх сурвалж: www.zms.mn