М.ХҮСЛЭН

Их Британийн Консерватив намд шинээр сонгогдох Ерөнхий сайдыг сонгох кампанит ажил эхэллээ. Одоо Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Дэвид Кэмерон зургадугаар сарын 23-нд болсон Бүх нийтийн санал асуулгаар британчууд Европын холбооноос гарахаар санал өгсөн тул ирэх есдүгээр сард огцрохоо мэдэгдсэн билээ. Дэвид Кэмерон Их Британийг Европын холбооны бүрэлдэхүүнд үлдээхийг дэмждэг аж.

Консерватив намаас Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн нэрс эхнээсээ тодорч эхэллээ. Лондон хотын захирагч асан Борис Жонсон Ерөнхий сайдад нэр дэвших гол өрсөлдөгчийн нэг. Түүнчлэн Дотоод хэргийн сайд Тереза Мэй ч нэр дэвшигчдийн жагсаалтад орсон байна.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон зургадугаар сарын 29-нд Сенатын танхимд хэлсэн үгэндээ өөрийг нь орлох хүн Европын холбооноос гарах ажил албан ёсоор эхлэхэд Брюссельтэй яриа хэлэлцээр хийж эхэлж болно гэж мэдэгджээ. Кэмероны зөвлөх Крис Грейлинг Лондоны хувьд Европын зах зээлд орох талаар хэлэлцээр хийх боломж байгаа гэв. Түүний ярьснаар Герман болон Франц улс өөрсдийнхөө эдийн засагт хор учруулах магадлалтай учир ямар нэг хориг тавихыг хүсэхгүй аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин