Д.АРИУН
Туркийн Стамбул хотын Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх буудалд өчигдөр /IV.28/-нд болсон халдлагын улмаас амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж 41 болсон талаар Стамбул хотын захиргаанаас гаргасан мэдэгдлээс ишлэн ТАСС агентлаг мэдээллээ. Хохирогчдын арав нь гадаадын иргэд байснаас гадна гурав давхар иргэншилтэй байсан тухай хотын захиргааны мэдээлэлд дурджээ.
Дэлбэрэлтэд өртөж бэртэж гэмтсэн 239 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 130 нь хэвтэн эмчлүүлж, 109 нь эмнэлгээс гарсан байна.
Халдлага нисэх буудлын олон улсын үйлчилгээний хэсэгт болж бөгөөд үүнийг гурван этгээд үйлдсэн гэдэг нь тодорхой болоод байгаа аж. Амиа золиослогч алан хядагчид буудаж эхлээд дараа нь бөмбөг тэсэлсэн гэж гэрчүүд мэдүүлжээ. Амиа золиослогчдын нэг дэлбэрэлтээс өмнө шархадсан ч бөмбөгөө тэсэлж амжсан гэдгийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Амиа золиосолж алан хядлага үйлдэгчид турк биш гадаадын хүмүүс байсан гэх мэдээлэл байгаа боловч энэ нь хараахан батлагдаагүй байгаа аж.
Эх сурвалж: www.zms.mn