Х.НОМИН

2016 оны УИХ-ын сонгууль маргааш /2016.06.29/ албан ёсоор эхэлнэ. Гэхдээ зарим иргэд өнөөдөр зөөврийн хайрцгаар саналаа өгч эхлэх юм байна. Тодруулбал, тойрог хэсгийн хороо бүр зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн жагсаалт, цагийн хуваарийг гаргаад байгаа аж. Энэ жагсаалтад багтсан хүмүүсээс өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд саналыг нь авч, битүүмжилсэн хайрцагт хадгалах юм. Харин эрүүл мэндийн шалтгаанаар сонгуулийн хэсгийн хороонд очиж санал өгөх боломжгүй болон түр хугацаанд саатуулагдсан иргэдийн саналыг байгаа газар нь очиж авах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn