Д.АРИУН
Гудни Йоханссон (Gudni Johannesson) Исландын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын олонхийн дэмжлэгийг авч байгаа талаар Франс Пресс агентлаг орон нутгийн хэвлэл мэдээллээс иш татан мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Йоханссон 37 хувийн санал авснаар тэргүүлж байгаа бол түүний өрсөлдөгч Халлу Томасдоттир (Halla Tomasdottir) 29 хувьтай байгаа аж. Гудни Йоханссон нь түүхч, профессор хүн бөгөөд ямар нэгэн намын харьяалалгүй гэдгээрээ бизнес эрхлэгч өрсөлдөгчөөсөө онцлогтой гэнэ.
Исланд улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн бямба гаригт буюу зургадугаар сарын 25-нд болсон юм.
Эх сурвалж: www.zms.mn