Их хэмжээний мөнгө босгох, түүнийг хэрхэн яаж босгох, албан тушаалуудыг хэрхэн яаж үнэлэх тухай МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй болон А.Ганбаатар гэж гурван  хүний ярьсан яриа энэ сонгуулийн сурталчилгааны үед гарч ирж байгаа томоохон фактын нэг болоод байгаатай уншигчид санал нийлэх буй заа. МАН-ын дарга нарын бичлэг дээрх ярьснаас үзвэл,  ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, санхүүгийн эрхтэй дарга, дарга, дэд дарга гэсэн үндсэн бүтцүүдэд хувааж, эдгээр хүмүүст багаа бүрдүүлэн ажиллах эрх олгохоор тооцоолжээ. Ийм эрхийг намын зүгээс олгохдоо тодорхой хугацаанд мөнгөн төвлөрөл үүсгэн, намдаа нууц чиглэл өгч, томилгоог нь хийх аж. Ингэхдээ одоогийн яам, тамгын газар, хэрэг эрхлэх газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг нэг бүрчлэн хувааж, ахлах албан тушаал бүрийг тухайлан үнэлсэн байсан билээ.

Цахим ертөнцөөр энэ гурван хүний ярианы баримтын талаар тун таагүй сэтгэгдэлүүд хөвөрч байна. Хамгийн гол нь төрийн алба, төрийн албаны албан тушаал гэдэг нь МАН-д мөнгө болж харагдаж байгаад л иргэд бухимдалтай байгаагаа илэлхийлж байна.

Хямарсан эдийн засагтай, ард түмэн талхаа хувааж авдаг боллоо гэж сонгуулийн сурталчилгаандаа ярьж яваа МАН-ынхан харин цаагуураа бол төрийн албыг зарж наймаалаад 60 тэрбум төгрөг босгоно гэж ярьж байгааг дуулахаар ямар л олигтой сонсогдох вэ дээ.

Иргэд сэтгэгдлээ ингэж илэрхийлсэн байна.

 Snapshot_2016-06-25_131606