Д.АРИУН

Их Британид энэ сарын 23-нд болсон санал асуулгын дүн гарч, 52 хувь Европын холбооноос гарах саналыг дэмжсэн нь тодорхой боллоо гэж БиБиСи агентлаг мэдээллээ. Их Британийн иргэд бүх нийтийн санал асуулгад 71,8 хувийн ирцтэйгээр оролцсон бөгөөд энэ нь 30 сая гаруй хүн саналаа өгсөн гэсэн үг юм. Оролцогчдын 48 хувь нь Европын холбооны гишүүнээр үлдэх нь зүйтэй гэж үзсэн бол 52 хувь нь буюу олонхи нь эсрэг санал өгсөнөөр түүхэн гэж онцлон тэмдэглэгдсэн санал асуулгын дүн гарлаа.

Их Британид болсон энэ санал асуулга нэгдмэл европын талаархи үзэл баримтлал цаашлаад Европын холбооны өмнө улс төр эдийн засаг геополитикийн олон асуудал гарган тавьж байгааг шинжээчид онцолж байна.

Санал асуулгын дүн зарлагдахтай зэрэгцээд бирж дээр фунтын ханш суларсаныг хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: www.polit.mn