Д.АРИУН

Их Британийн иргэд түүхэн гэж нэрлэгдэж байгаа бүх нийтийн санал асуулгын дүнг хүлээж байна. Энэ сарын 23-нд болсон санал асуулгын дүн одоогоор хараахан эцэслэж гараагүй байна. БиБиСи-гийн мэдээгээр бол Лондонгийн цагаар өглөөний 5.30-ийн байдлаар 57 хэсгийн саналын дүн гараагүй байхад “Европын холбооноос гарах нь зүйтэй” гэж үзэгчид давуу саналтай явж байна. Засаг захиргааны 382 мужийн саналын дүнгээр эцсийн дүн гарах юм. Европын холбоонд үлдэхийг дэмжигчдийн тухайд олон хүн амтай том мужуудын дүн тоологдоогүй байгаад найдлага тавьж буйгаа ярьжээ.

Эх сурвалж: www.polit.mn