Сонгогчид бид одоо л хэн нь хэн бэ гэдгийг сайтар судлаж , уншиж мэдэн шийдвэрээ зөв гаргахгүй бол улс орны хөгжил дөрвөн жилээр ухарч эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарт гарах ёстой ахиц дэвшил бас л үгүй болно. Өнөөдөр нэр дэвшигчид бүгд л хийгээгүй зүйлээ хийсэн мэтээр ярьж бусдын барьж бүтээснийг өөртөө хамаатуулдаг цаг.Бас гутаан доромжилж явна. Гэхдээ тэд юу ч гэсэн сонгох эрх нь бидний гарт байна.

13479586_10209837629604319_215867392_nЗарим нэр дэвшигчдийг хийсэн ажлыг улайм цайм үгүйсгэж хэн ч биш юм шигээр  ойлгуулах тактик энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр элбэг тохиолдож байна. Энэ дайралтад МАХН-аас нэр дэвшигчид ихээхэн өртөж байгаа бололтой. Тус намаас  УИХ-ын сонгуулийн 49-р тойрогт  нэр дэвшигч С.Жаргал 2004-2007 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тухайн үед толгойны өвчин болоод байсан олон асуудлыг зөв шийдвэрлэж чадсанаар Хэнтий аймгийн онгон дагшин нутаг усыг хамгаалж үлдэж байсан билээ. Тэрээр 30 жил огт хүний гар хүрээгүй хур хогийг сар хүрэхгүй хугацаанд цэвэрлэх ажлыг зохион байгуулж байсан. Их хогийг цэвэрлэж дууссаны дараахан хангай дэлхий хураа хайрлаж тэр дорхноо л зүлэг, ногоо ургасан нь газар дэлхий баярласных биз гэж нутгийн иргэд ихээхэн баяртай байцгаасныг тодхон санаж байна.

Гэхдээ энэ хүн зөвхөн хур хогийн асуудлыг шийдээд зогсохгүй хувийн хэвшлийнхэнийг дэмжиж,  бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож нутгийн иргэдийн хамгийн бухимдлыг хамгийн ихээр хүргэж байсан уул уурхайнханы лицензийг хүчингүй болгуулж байсан нь саяхан. Тухайн үед 450 лицензийг цуцалснаар Хэнтий аймгийн нийт газар нутгийн 53 хувьд уул уурхайд цөлмүүлж байсныг болиулж Эзэн богд Чингисийн өлгий нутгийг хамгаалж үлдэж чадсан гавъяатай хүн.

Харин өнөөдөр С.Жаргалын нэр дэвшиж байгаа тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд хогон дунд амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Хэрэв энэ хүн сонгогдвол урьдын адил хийсэн шиг хийж өөрчилсөн шиг өөрчилнө хэмээн ярьж байна. Тэрээр, “МАХН-ын мөрийн хөтөлбөр өөрөө их онцлогтой.Тэр дундаа 450000 айлыг орон сууцжуулах, 0 түрээсийн зарчмаар байртай  болгох ажлыг өрнүүлнэ гэдэг нь Баянзүрхчүүдийн талархлыг хүлээж байгаа” гэлээ. Тэгэхээр өнөөдөр иргэдийн дунд хамгийн их тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурлыг ор үндэсгүй болгож чадах их бүтээн байгуулалт бол энэхүү цогц хөгжлийн хөтөлбөр юм.

Өнөөдөр  эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, ихийг хийж бүтээх, хөгжил цэцэглэлтийг авчрах төрийн хар хүн хэрэгтэй болохоос биш цэцэг дамжин нисэх эрвээхэй шиг гоё хувцасаа өмсөж, олон хүн дагуулсан мөнгөтэй,  худалчууд хэрэггүй билээ. Өнөөдөр тэднийг сонгогч бид л өөрчилсөн шиг өөрчлөх цаг болсоон.

Эх сурвалж: МАХН-ын сонгуулийн төв штабаас бэлтгэв.