Н.МӨНХЖИН
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Түвдийн оюун санааны лидер Далай лам Данзанжамцыг Цагаан ордонд хүлээж авчээ.
Уулзалт хувийн шинж чанар агуулсан хэмээн мэдээлж байна. Далай лам даваа гаригт АНУ-д гурван өдрийн айлчлалаар ирсэн юм. Далай ламыг аюултай салан тусгаарлагч, турхирагч гэж үздэг Хятадын эрх баригчид энэ уулзалтыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм.
XIV Далай лам энэ удаагийн айлчлалынхаа үеэр лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг хориглоё хэмээн уриалсан Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг шүүмжилжээ.
Түвдийн цөллөг дахь Засгийн газрын тэргүүн, оюун санааны лидер Далай лам 1959 онд Хятадын эсрэг бослого гаргаж бүтэлгүйтсэнийхээ дараа Түвдээс зугтаж гарсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин