Б.ЭНХ

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээнд садар самуун сурталчилж, биеэ үнэлэхэд зуучилдаг хууль бус ажиллагааг шалгажээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад

-Олон нийтийн цахим сүлжээнд садар самууны агуулгатай контент /мэдээлэл/ байрлуулж бусдад тараан сурталчилж байгаа хэрэглэгч, хаалттай нууц бүлгэм, хуудас мөн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхэд татан оролцуулж байж болзошгүй зарын бүлгэм /facebook group/, хуудас зэргийг олж тогтоох ажлын хүрээнд 100 орчим цахим хуудас болон бүлгэмийг илрүүлэн шалгаж байна.

-Зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үү?

-Есөн хүнд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д зааснаар эрүүгийг хэрэг үүсгэсэн. Тухайлбал, 26 настай Б хуурамч нууц фэйсбүүк бүлгэмийг үүсгэн садар самууны агуулгатай дүрс бичлэг, зураг зэр­гийг нийтлэн бусдад тараа­сан, сурталчилж байсан. Мөн фэйсбүүк орчинд хаалт­тай бүлгэм үүсгэж биеэ үнэлэх ажлыг зо­хион байгуулж байсан С гэгчийг олж тогтоож Эрүү­гийн хуулийн 124 зүйлээр эрүүгийн хэрэг үүс­гэн шалгаж байна. Олон нийтийн сүлжээнд охид, эмэгтэйчүүдтэй танилцаж зургийг нь авч дарамталж бэлгийн харьцаанд ордог гэх Ө-ийн үйлдлийг баримт­жуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин