М.ЦЭЦЭГ

Хүн хийсэн ажилтай, хэлэх үгтэй байх сайхан. Хэний ч өмнө нүдэнд үзэгдэж, гарт баригдаж, биед мэдрэгдэх ажил хийсэн хүний хэлсэн үгэнд ч итгэнэ, хийсэн ажилд нь ч итгэх болно. Хотод хаа сайгүй хогийн сав байрлуулж, автобус хүлээнгээ буудал дээр тухлах цэвэр сандал, саравч, зүг чиг зааж өгсөн ухаалаг систем байх болсоор удсан. Тэнд нэг өнгө, дизайнаар жигдэрсэн түргэн үйлчилгээний цэг ч бий. Элдэв хог шороо, навсархай хаалгатай, хагархай цонхтой ТҮЦ үеэ өнгөрөөсөн.

Автомашинуудыг улсын дугаараар  нь ангилж замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан нь олон нийтийн уурыг бардаг нийтийн тээврийн нэгдсэн үйлчилгээ цэгцтэй болсон билээ. Хотынхны олонх нь зорчдог автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулдаг болгосон нь өглөө ажилдаа яарсан олны уур бухимдлыг эцэслэсэн юм. Энэ мэтчилэн гудамж талбай үнэхээр цэгцтэй болов. Энэ хэрээр хотынхон ч хөмсгөө зангидахаа больж инээмсэглэдэг, найрсаг Улаанбаатар болж хөгжиж байна. Гаднаас зочин гийчин ирсэн ч нүүр улайх юм багассан юм.

Хэн хүнгүй л цэвэр цэмцгэр орчинд тухтай амьдрахыг хүсдэг, түүнийхээ төлөө зүтгэдэг он жилүүд үргэлжилж байна. Хотынхны амарч зугаалж, үдэш чөлөөт цагаа өнгөрүүлдэг Чингисийн талбайг өдөр болгон угааж цэвэрлэдэг болжээ. Дөрвөн жилийн өмнө ийм байгаагүй. Ийм болно ч гэж төсөөлж байгаагүй юм. Энэ мэтчилэн нийслэлд амьдардаг нэг сая гаруй хүний нүдэнд үзэгдэж, биед мэдрэгдэхүйц ажил хийсэн хотын дарга Э.Бат-Үүлийг ирэх дөрвөн жилд ч дахин ажиллуулах саналыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хүндэтгэлийн хуралдаанаас гаргасан юм.

Яагаад Э.Бат-Үүлийг хотын даргаар дахиулав гэдэг шалтгааныг цаасан дээр тоочоод дуусахгүй, нэгбүрчлэн дурдах ч шаардлагагүй биз ээ. Хотод амьдардаг хүн бүр орчин нь яаж сайжирсныг бэлхнээ мэдэж байгаа учраас тайлбарлах шаардлага байхгүй юм.

Ер нь хотын дарга хэн байх вэ гэдгийг ингээд урьдчилан зарлачихвал иргэдэд ч ойлгомжтой болно. Ардчилал хөгжсөн олон оронд сонгууль болохоос өмнө хэнийг ямар албан тушаалд томилохоо урьдчилан зарладаг жишээ байдаг аж. Энэ сайн туршлагыг Монголд нэвтрүүлэх санаачилгыг Ардчилсан намынхан анхлан хийв. Мэдээж манайдаа шинэ санаачилга байсан учраас зарим хүн гайхсан байлгүй. Хэн юу ярьж явсан, түүнийгээ хэрхэн яаж хэрэгжүүлсэн бэ гэдэг нь байгаа учраас тэр хүн хийснээ цааш үргэлжлүүлж Улаанбаатараа улам хөгжүүлж, хотоо, их бүтээн байгуулалтаа өрнүүлж буй багаа ч удирдана гэдгийг соёлтой зарласан хэлбэр юм.

Харин Э.Бат-Үүлийг яагаад хотын даргаар дахин сонгож байгаа юм бэ гэж гайхахын оронд өөрсдөө ч хэрэгжүүлэх хэрэгтэйг бусад намын нөхөд ч ойлгомоор юмХэлснээ хийж чаддаг, хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүнд итгэхээс өөр гарц байхгүй.

Өмнөх сонгуульд Э.Бат-Үүлийн баг “5Ахөтөлбөр боловсруулж оролцсон. Энэ нь агаар нь цэвэр, амины сууцтай, ажилтай орлоготой, аюулгүй амгалан, авлигагүй-Улаанбаатар гэсэн таван хүрээнд ажлаа төлөвлөсөн гэсэн үг. Харин ирж буй жилүүдэд дээрх таван ажлаа ахиулан үргэлжлүүлэх “5+төлөвлөгөөмөрийн хөтөлбөр боловсруулжээ. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  2020 он гэхэд Улаанбаатарт олон бүтээн байгуулалтыг хийсэн байх юм.

Одоо л гэхэд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг Баянзүрх дүүрэгтДүнжингаравхудалдааны төвд, Хан-УулынМишээл экспо”, СонгионохайрханыДрагонтөвд байгуулсанМөн өнгөрсөн хугацаанд нийслэлд 244 км замыг шинэчилж, шинээр тавьжээ. Цааш нь тоочвол олон ажил бий. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  “Ардчилсан нам 2016-2020 оны нийслэлийн ИТХ-д олонх  болбол хотын даргаар намайг ажиллуулна гэдгээ зарласан  нэр дэвшигчдэдээ талархаж байна. Итгэл найдварыг хадгалан, улам ихийг хийж бүтээнэхэмээж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг нийслэлийн ИТХ-д олонх болсон намаас сонгодог билээ. Э.Бат-Үүлийг хотын даргаар дахиулъя гэвэл, сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлыг нь үргэлжлүүлье, Улаанбаатарыг улам хөгжүүүлье, одоо байгаагаасаа илүү өнгөлөг, цэвэрхэн талбайгаар зугаалж, орон сууцанд амьдарч, орой гэрэлтэй гудамжаар харихыг хүсвэл түүний багийг дахиад дэмжих л үлдлээ. Нийслэлийн ИТХ-д Ардчилсан намынхан олуулаа болбол Э.Бат-Үүлийг дахиад Засаг даргаар сонгоно гэдэг нь ийн ойлгомжтой боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин