Б.Туул
Өсвөр насны хүүхэд, залуус дунд архи, тамхины хэрэглээ нэлээд өндөр байгааг албаны хүмүүс шүүмжилдэг. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаануудыг үзэж, сонирхоход “Монгол Улсад тамхидалт нэлээд газар авч, дөрвөн хүний нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байна. Насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь гэртээ дам тамхидалтад өртдөг” гэсэн судалгаа гарчээ. Судалгаанаас харахад 15-24 насны хүүхэд, залуус дунд тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн байна.
Манай орны нийт эрэгтэйчүүдийн 67 хувь нь, эмэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь тамхи татдаг аж. Тамхичдын дундаж наслалт 52 байдаг бол тамхи татагсдын 80-аас илүү хувь нь хүүхэд байхдаа тамхинд орсон байдагийг судалгаанаас харж болохоор байна.
Эх сурвалж: www.polit.mn