Б.ОЧИР

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт. Гэхдээ түүнийг сайд гэхээсээМонгол шуудан банк”-ны захирал асан гэвэл хүмүүс илүүтэй мэднэ. Монголын толгой баян улстөрчдийн нэг, гадаадын томоохон банкийглоббидогч”, банк луйвардсан, бас 2012 оны сонгуулиар өнөө­гийн УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хамт Өвөрхангайгаас сонгогчдын саналаар бус шүүхийн шийдвэрээр УИХ-д орж ирсэн. Хамгийн сүүлд оффшор бүсэд данстай нэр бүхий гишүүдийн нэг гэсэн дуулианд нэр холбогдоод байгаа. Тэрээр барагтай л бол тайлбар мэдээлэл хийдэггүй. Өөрөөр хэлбэл, энэ мэдээллүүд нь үнэн, эсвэл худал гэдэг нь тодорхой бус байсаар өнөөг хүрсэн гэхэд болно. Тэр утгаараа эрхэм гишүүн, сайд Д.Зоригтыг манай сонинАсуултын тэмдэгтэй хүнбуландааурьсанхэрэг. Гэхдээ тэрээр ганцхан мэдээлэлд буюу оффшор дансны талаар “...Надад ямар ч оффшор данс байхгүй. Энэ бол гүтгэлэггэсэн тайлбарыг хийгээд байгаа билээ. Ингээд түүнтэй холбоотой зарим мэдээллийг эх сурвалжаас нь авч тоймлон хүргэе. Энд Д.Зоригт сайдын талаарх бүх мэдээлэл багтаагүй гэдгийг онцлох хэрэгтэй биз ээ. 2011 оны аравдугаар сарын 11-нд news.mn сайтадМонгол шуудан банк”-ны хувь нийлүүлэгчдийн гомдлын талаар нийтэл­сэн байгаа юм. Тус нийт­­лэлд “...ӨнөөдөрМон­­гол шуудан банк”-ны үүс­гэн байгуулагч, жижиг хувь нийлүүлэгч на­рын төлөөлөл бо­лох Ц.Балжинням, Н.Батсайхан, А.Минж, Л.Цэцгээ нарын хүмүүс хэв­лэлийн­хэнд мэдээлэл хийлээ. Тэд энэ сардМонгол шуудан банк”-ны хувь нийлүүлэгчдийн хурлыг хийхээр зарласан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм.

Тэд хэлэхдээ  “Монгол шуудан банк”-ны хувьцаа эзэмшигч болохМонгол шуудан  банк”-ны гүйцэтгэх захирал асан Д.Оюунжаргал, түүний ах тус шуудан банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан, УИХ-ын гишүүн Д.Зоригт нарын таван хүн бусад хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэлгүй өөрсдийн хяналтад байсан багц хувьцаагааХадгаламжбанкинд 2009 оны есдүгээр сард худалдсан байсан. Харамсалтай нь, энэ тухайгаа тэд бусад хувьцаа эзэмшигч нарт аравдугаар сард мэдэгдэж, хувьцаа эзэмшигчдийн хурал нэртэй хууль бус хурал хийж, шийдвэр гаргасан. Дараа нь хувьцаа авах, худалдан авах энэ үйлдэл нь  хууль зөрчсөн учир Монгол банкнаас зөвшөөрөл олгоогүйГэтэл 2009 оны аравдугаар сард хэвлэлийн бага хурал зарлаж, Хадгаламж банк ньМонгол шуудан банк”-ны хяналтын багцийг авч хоёр банкийг нэгтгэх болсон тухай мэдээллэсэн нь олон түмний ойлголтыг төөрөгдүүлсэн жүжиг байсан гэлээгэж бичжээ. Мөн http://news.undesten.mn/news/show/id/10387-д  Ц.Хан-Хөхий бичихдээ “...Монголын хамгийн нууцлаг агаад хамгийн том олигархи бол УИХ-ын гишүүн, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Зоригт. Түүний хөрөнгө өнгөрсөн жилийн байдлаар 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа. ...380 салбартай, 40 гаруй тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй банк хувьцаа эзэмшигчдэдээ нэг ч удаа ноогдол ашиг олгоогүй байна. Түүнчлэн уг банкийг анх 60 гаруй хүн 1994 онд тухайн үеийн ханшаар 69 сая төгрөг нийлүүлж байгуулсан байдаг. ...Анх Цахилгаан холбоо компанийн хоёр өрөө байранд байрлаж байсан банк 380 салбартай, 40 гаруй тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болчихоод байхад хувьцаа эзэмшигчдэдээ нэг ч удаа ноогдол ашиг олгоогүйн дээр тухайн үед оруулсан хувьцааных нь үнэлгээ 16 жилийн дараа ч тэр л хэвээрээ байжээ ...УИХ-ын гишүүн Д.ЗоригтНомаранг”-ийн маргааныг өдүүлж байсан түүхтэй. ТэрбээрМонгол шуудан банк”-ныхаа шугамаар тус компаниас 120 сая ам.доллар завшсан байдаг. Д.Зоригт гишүүний байгуулсан “International School” дунд сургууль нь Монголын хамгийн өндөр үнэтэй сургууль. Баячуудын хүүхдүүдийг тусгай харуул хамгаалалт дор сургадаг энэ сургууль руу энгийн нэг иргэн хүүгээ хөтлөөд шагайх боломжгүй. Тийм ч учраас Монголын хууль, дүрмийг хүлээн зөвшөөрдөггүй. эрх ашгийн илэрхийлэл. ...УИХ-ын гишүүн Д.Зоригтын мэдэлд 20 орчим компани бий. Тэдгээр компанийх нь нэг ньАСУкомпани. Энэ компанийх нь 10 хувийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эзэмшдэг бөгөөд үүгээрээ халаас нэгтнүүд гэдэг нь батлагдаж буй. “Анодбанкны дампууралтай холбоотойгоор өмгөөлөгч П.ОтгонболдУИХ-ын нэр бүхий гишүүд хувьцааны луйвар хийсэнгэдэг мэдээлэл хийж байсан. Тэрбээр энэ тухайгааУИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.ЗоригтГермес центрхувьцаат компанийн эзэн. Энэ компани хувьцаа гаргахдаа Дарханд 2.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газартай гэж байсан. Үүнд нь итгэж найдаад хүмүүс хувьцааг нь худалдаж авсан. Гэтэл 2009 онд Санхүүгийн зохицуулах хороо шалгалт хийгээд ямар ч газаргүй болохыг нь тогтоосон юмгэжээ. Түүнчлэн new.mn сайтад 2014 оны аравдугаар сарын 16-нд бичихдээ “...Өнөөдөр Өвөрхангай аймгийн сонгогчдын төлөөлөл сонгогчдын эрх зөрчигдөж байна гэж мэдээлэв. 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг ард иргэд УИХ-д сонгож УИХ-ын гишүүний түр үнэмлэх авсан. Гэтэл тухайн үед ялагдал хүлээж байсан Ардчилсан намын Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болсонд Өвөрхангайн иргэд бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Өвөрхангай аймгийн сонгогчид нэгдэн энэхүү явдлыг шударга бус хэмээн үзэнӨвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хорооТөрийн бус байгууллагын байгуулсан. 23000 хүний гарын үсэг цуглуулан эсэргүүцлээ илэрхийлсэн боловч СЕХ шийдвэрээ өөрчлөөгүй байсаар Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Ардчилсан 23 жилийн түүхэнд сонгогчдын саналыг шүүхээр далайлган засвар хийсэн анхны тохиолдол болж шударга ёс алдагдаж, Үндсэн хуулийн гол зарчим болох иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн талаар хэллээхэмээн нийтэлжээ. Үүнээс гадна http: //mongolcomments.mn/ index.php?pid= 54&sec= view&id= 12999-2014 оны тавдугаар сарын 12-нд “...Д.Зоригт өөрөө УИХ-ын гишүүн болоод зогсохгүй дүү Д.Оюунжаргалаа Төрийн орон сууцны корпорацийн дэд захирал буюуБуянт ухаа-1” хорооллынбоссболгож амжжээ. Бас л зайтай нөхөр байгаа биз.

Түүний дүү Д.Оюун­жаргал нь улстөрийн ажил хийж байгаагүй, “Монгол шуудан банк”-ны гүйцэтгэх захирал гэдгээрээ салбарынхандаа бага зэрэг танил. Гэтэл Монгол шуудан банкааХадгаламжбанкинд зарсанаас хойш хийсэн дорвитой ажилгүй байсан гэх Д.Оюунжаргал өдгөөалаанболоод буйБуянт ухаа-1” хорооллынэзэн”-ээр суугаад байнагэж бичсэн байна. Zaluu.com сайтад 2014 оны зургадугаар сарын 25-нд С.Чулуун бичихдээ “...Банкны салбараас хэзээ ч хол байдаггүй, бас хэзээ ч нэмэр тус болдоггүй түүний өсгөж өндийлгөсөн банкийг тоолсноосоршуулсан”-ыг нь тоолбол амархан. Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрхийг гартаа авч байсан тэр цаг үед Төрийн өмчийн хороонд газрын дарга байсан тэрбээр ТӨХ-ны дарга болон дэвшиж, өнгөрсөн арав гаруй жилийн дотор өнгө зүс нь хэвээрээ ч бэл бэнчингийн хувьд танигдахгүй болтлоо өөрчлөгдсөнгэсэн бол gereg.mn сайтад 2014 оны арваннэгдүгээр сарын 24-нд Г.Самбаа бичихдээ “...УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрийн эзэмшлийн “Voyage” /Вояж/ зочид буудалдэв найрамдал”-тайгаар мөрийтэй тоглоом тоглож байгаад баригдсан нь шуугиан тарьж байна.

Тус буудалд солонгос иргэд монгол охидын биеийг үнэлүүлж байсан хэрэг удаа дараа гарч ирсэн ч сануулах болон захиргааны арга хэмжээ нэрээр хэдэн бор төгрөгөөр торгон толгойг нь илсээр иржээ.

Мөн энэхүүВояжзочид буудал нь Монголын мөрийтэй тоглоомчдын гол цугладаг төвүүдийн нэг болох тухай мэдээлэл ч урьд өмнө нь ихээр гарч байсан. Гэвч Д.Зоригтын УИХ-ын гишүүний нэр нүүрээр асуудлыг нам дарсаар ирсэн нь энэ мэтгэжээ. Үүнээс гадна agshin.mn сайтад 2016 оны тавдугаар сарын 25-нд Б.Тамирын бичсэн нийтлэлд “... ...Ямартаа л Хятадын төрийн мэдлийн Bank of China-ийн салбарыг Монголд нээхийг дэмжиж байгаагаа тэр хэлж байсан байдаг. Эргэн сануулахад, уг асуудлыг манай Ерөнхий сайд мэдэхгүй гэж байсан ч, Элчин сайд Ван Шяолун Си Жиньпин даргын Монголд хийх айлчлалыг эхлэхийн өмнөхөн ярилцлага өгөхдөө тийм санаа агуулж байгаагаа илэрхийлж байсан удаатайгэсэн.

Харин https://newmedee.blogspot.com/2016/05/250-30.html-д өнгөрөгч тавдугаар сарын 23-нд “...Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид Панамын оффшор дансны материалыг дэлгэж шуугиан тарьсан билээ. Тэгвэл өнөөдөр фэйсбүүк хуудаснаа Бермудын арлын оффшор дансны материал дэлгэгдэж эхэллээ.Тодруулбал, Эрчим хүчний сайд Д.Зоригт Бермудын арлын оффшор дансандаа 30 сая ам.доллар байршуулсан нь ил боллоогэсэн мэдээлэл нийтлэгдсэн.

Д.Зоригттой холбоотой хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл top.mn сайтад 2016 оны тавдугаар сарын 31-нд “...жиргээч Б.Цогтгэрэл саяхан Д.Зоригттой холбоотой нэгэн баримт дэлгэсэн юм. Тодруулбал, тэрбээрХүнээс юмыг нь авсын бол өгч сурах хэрэгтэй. Ядаж хүндлээд уулзчих. Зовлонтой юм. Над руу цувчих юм. Д.Зоригт сайд аа. Авсан бол өгч сур. Өгсөн бол баримтаа гаргаад тайлбарлаарай. Авлагатай хүмүүсийн цуваа над руу явлаа л даагэх тайлбартайгаар Номарангийн зуучлалтай холбоотой баримт дэлгэлээ.

Дээрх баримтадЗуучлалын хөлс эргүүлэн төлөх тухай тохиролцоо 2006.08.28” гэх огноотой “2003 оны 12 дугаар сарын 2-ны байгуулсан зуучлалын гэрээний дагуу иргэн Д.Зоригтод зуучлалын хөлс болгон олгосон 300.000 ам.доллар 50.000.000 воны 50 хувийг 2006.9.10-ны дотор эргүүлэн Номаранг корпорацид төлөхөөр тохиролцов. Үлдэх 50 хувийг 2006.11.30-ны дотор Номаранг корпорацийн дансанд шилжүүлэхээр тохиролцов. 2002.12.02-ны өдрийн зуучлалын гэрээ нь Sand G ба Номарангийн хооронд байгуулсан гэрээ болногэх утга бүхий гар бичмэл гэрээ байх ажгэсэн байна. Энэ мэтчилэн голдуухан санхүүгийн, сонгуулийн асуудалтай УИХ-ын гишүүн, эрчим хүчний сайд Д.Зоригтод тавих эргэлзээ нэхсэн асуулт мундахгүй их ажээ.

4-4 4-5 4-6

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин