Т.САЙХАН

Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээллийн нэгдсэн системтэй болж байгаагаа өнөөдөр /06.08/ зарлалаа. Энэ нь их сургууль, ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, суралцагчдын мэдээлэл, сурагчийн авсан дүн, чанар, амжилт, хичээлээ ойлгосон байдал, багшийн хичээлээ явуулсан үзүүлэлт, явц зэргийг дэлхийн хаанаас ч цаг тухайд нь мэдэж болох шинэ программ юм.  Тухайлбал боловсролын салбарын мэдээллийн системтэй болсноор сурагч, багш, сургууль, шалгалттай холбоотой бүртгэл, мэдээллийг бичгээр авч цаг алддаг, мэдээлэл давхарддаг байдал арилна.  Үүнээс гадна оюутнуудад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлэг хэзээ, хаашаа, хэний дансанд орж байгаа нь хүртэл ил болох юм. Цаашлаад дүнгийн бүртгэл засах, хуурамч диплом олгох гэсэн тус салбарт  ихээхэн шүүмжлэл дагуулдаг асуудал үгүй болж авилгал, аргалах үзэгдэлд цэг тавьж байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn