Н.МӨНХЖИН

Хойд Солонгосын эрх баригчид боловсруулсан цөмийн түлшнээс плутони гаргаж авах үйлдвэрээ дахин ажиллуулж эхэлсэн байж магадгүй байна хэ­мээн Олон улсын цөмийн эрчим хүчний агент­лагаас мэдэгдлээ. “Ионбен дахь уран бая­жуулах үйлдвэрийн ажил сэр­гэсэн байж болох шинж тэм­дэг ажиглагдлаа. Тэнд боловсруулсан цөмийн түлшийг дахин боловс­руулж байж тун магадгүй байна” хэмээн ОУЦЭХА-ийн төлөөлөгч ярилаа. Тус агентлагийн мэр­гэжилтнүүд Хойд Солонгосын цөмийн бай­гууламжид нэвтрэх эрхгүй байгаа тул хиймэл да­гуулын тусламжтайгаар ажиглалт хийж байгаа юм. Ионбений таван мега­ваттын реактор нь Хойд Солон­госын цөмийн хө­төл­бөрийг хэрэг­жүүлэхэд шаардлагатай цацраг идэвх бодисын гол эх үүс­вэр болж байгаа аж. Энэ реактор 2007 онд хаагд­сан ч 2013 онд дахин сэргээжээ.

Цөмийн бөмбөг бүтээх үнд­сэн хоёр арга байдаг. Өндөр баяжилттай уран-235-ыг төвөөс зугтаах хү­чийг ашиглан хатуу бие­тийг нь шингэнээс сал­ган авч цөмийн бөм­бөг үйлдвэрлэдэг. Нө­гөө арга нь, плутонийг боловс­руулан гаргаж цөмийн зэв­сэг үйлдвэрлэх. ОУЦЭХА болон тагнуу­лын албадын үзэж буй­гаар, хойдууд хоёр дахь ар­гыг хэрэглэж байгаа ажээ. АНУ-ын Үндэсний таг­нуулын албаны дарга Жеймс Клэппер 2016 оны хоёрдугаар сард Хойд Солонгос улс Ион­бен дахь плутонийн реак­тороо ажиллуулж эхэл­сэн хэмээн мэдэгдсэн юм. Пхеньян плутони үйлд­вэрлэж цөмийн хэд хэдэн зэвсэг бүтээх нөөц­тэй болсон хэмээн үзэж бай­гаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин