Д.ГЭРЭЛ

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл болон нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг өчигдөр хийлээ. Уг мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар өгсөн юм.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Үүнээс 129 нь эмэгтэй нэр дэвшигч. Мөн 215 нэр дэвшигч орон нутагт, 283 нь нийслэлд нэр дэвших юм. Сонгуульд нам, эвсэл тус бүрээс хэдэн нэр дэвшигч оролцох тухайд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа. Тодруулбал, МАХН 71, МАН 76, АН 76, “Тусгаар тогтнол эв нэгдэлэвсэл 44, Иргэний зориг ногоон нам 15, Монголын уламжлалын нэгдсэн нам 11, “Хаан сонголтэвсэл ес, Бүгд найрамдах нам 36, Социал демократ нам 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам ес, Иргэний хөдөл­гөө­ний нам 27, Ардчилсан хөдөлгөөний нам гурав, Эх орончдын нэгдсэн эвсэл ес, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая намаас тус бүр 13 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

раа Сонгуулийн ерөнхий хорооныхон нэр дэвшигчийн бүртгэл, сонгуулийн сурталчилгаатай холбоо­той сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулт өгсөн юм.

-Баянгол дүүрэгт нэр дэвшихээр материалаа өгсөн П.Бямбачулуун нь нэрээ өөрчилж П.Лүндээнжанцан болгосон байсан гэх мэдээлэл байгаа. Бүртгэлийн явцад ийм зөрчил илэрсэн үү?

Ц.Болдсайхан:-Бямбачулуун гэдэг хүний хувьд нэрээ Лүндээжанцан гэж сольсон гэрчилгээ, төрсний гэрчилгээ хавсаргасан бичгийг хурал хийх өдөр бидэнд ирүүлсэн. Хуралдаанаар асуудлыг хэлэлцээд нэгэнт үндсэн материалтай нь танилцаад намынхаа хурал дээрээс Бямбачулуун гэдэг нэрээрээ нэр дэвшсэн, хурлын тэмдэглэл дээрээ өөрийгөө танилцуулахдаа ч Бямбачулуунаараа байсан учраас Сонгуулийн ерөнхий хороо Бямбачулуун гэдэг нэрээр нь бүртгэсэн.

-АН-ын гишүүн байсан Б.Батбаатарыг сонгуульд нэр дэвших үнэмлэхийг нь өгөх эсэх асуудал сүүлийн өдрүүдэд нэлээд маргаан дагуулсан. Түүнийг бүртгэхгүй байх ямар шалтгаан байсан бэ?

-Б.Батбаатарын тухайд анх Иргэний хөдөлгөөний намаас дэвшихээр материал нь орж ирсэн. Бид материалтай нь танилцахад АН-аасЭнэ хүн Ардчилсан намаас гараагүйгэсэн Л.Эрхэмбаяр даргын гарын үсэгтэй бичиг ирсэн. Тийм учраас Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвших боломжгүй гэж үзсэн.

-Б.Батбаатар нь ИЗНН-аас нэр дэвшихээр батламжаа авсан. Мөн Сонгуулийн ерөнхий хороо ИЗНН-ын сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргасныг Улсын Дээд шүүхээс өөрчилсөн дүгнэлт гаргасан шүү дээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Анхан шатны шүүхээсСонгуулийн ерөнхий хороо нь ИЗНН-ыг бүртгээгүй нь зөвгэсэн шийдвэр гарсан. Давж заалдах шатны шүүх хурлаасХэдийгээр Сонгуулийн ерөнхий хороо нь ИЗНН-ын бичиг баримтыг зөрчилтэй гэдгээр бүртгээгүй нь зөв боловч Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчиж болохгүй юм. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, Сонгуулийн ерөнхий хороо сонгох, сонгогдох эрхийг эхэнд тавьж үзээгүйгэсэн үндэслэлээр манай шийдвэрийг хүчингүй болгосон учраас шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо ИЗНН-ыг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор хуульд заасан нэр дэвших хугацааг олгох ёстой болсон. ИЗНН хүнээ нэр дэвшүүлсэн. Манайд ирсэн материалаар 20 хүн нэр дэвшүүлсэн боловч дөрвийнх нь материал огт ирээгүй. Тийм учраас 16 хүний материалыг нь нэгбүрчлэн авч үзээд нэг хүнийх нь материал дутуу учраас 15 нэр дэвшигчийг нь бүртгэсэн. Бүртгэсэн нэр дэвшигчид дотор Б.Батбаатар байгаа.

-75 дугаар тойротг МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд түүний гэр бүлийн хүн О.Цолмон нэр дэвшихээр бүртгүүлсэн. Энэ тухайд?

-МАХН 71 хүнийг нэр дэвшүүлснээс таван хүнийг нь нэр дэвшүүлэх боломжгүй гэж Сонгуулийн ерөнхий хороо татгалзсан. Гурван хүнийх нь бичиг баримт дутуу байсан бол МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян хоёрын ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй гэдэг Цагдаагийн байгууллагын тодорхойлолтын үндсэн дээр шийдвэрээ гаргасан. Намууд татгалзах шийдвэр гаргаснаас хойш тодорхой хугацаа байгаа, энэ хугацаанд дутуу материал ирүүлсэн хүмүүсийнхээ материалыг гүйцээгээд ирүүлбэл дахин бүртгүүлж болно гэж заасан. Мөн оронд нь өөр хүнийг дахин нэр дэвшүүлж бүртгүүлэхээр ирүүлж болно гэж заасан байдаг. Энэ дагуу МАХН хуулийнхаа хугацаанд таван хүнийхээ хоёр гишүүний материалыг бүрдүүлж өгсөн. Харин нөгөө гурван хүнийх нь оронд гурван өөр хүн дэвшүүлж ирсэн. 75 дугаар тойрогт О.Цолмон нэр дэвшин орж ирсэн. Зөрчилтэй зүйл байгаагүй учраас нэр дэвшигчээр бүртгэсэн.

-Сонгуулийн албан ёсны сурталчилгаа энэ сарын 11-ээс эхлэхээр хуульчилсан. Тэгэхээр 11-нээс өмнө зөвхөн УИХ болон Засгийн газрын гишүүд хийсэн ажлаа тайлагнах боломжтой. Харин бусад нэр дэвшигчийн хувьд сурталчилгаа явуулбал хууль зөрчсөн болно гэх  болгоомжлол байна?

Д.Баяндүүрэн:-Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө бие даасан хөтөлбөрт оролцохыг зөвшөөрч байгаа. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш бие даасан эсвэл өмнө нь оролцсон нэвтрүүлэг хөтөлбөрийг нэвтрүүлэхийг хориглоно гэж заасан. 11-нээс өмнөх хугацаанд бүрэн боломжтой. Гэхдээ сонгогчдын саналыг татах зорилготой аливаа үйлдэл, үйл ажиллагаа гаргахыг хориглосон.

-Тухайлбал, телевизээр гарч байгаа хөтөлбөр, нэвтрүүлгийн хугацааны хувьд ямар боломж байгаа вэ?

-Телевиз, радиогоос сурталчилгааны нэвтрүүлгийн хуваариа манайд ирүүлж байгаа. Түүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо бүртгээд Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл, хуваарьт тусгасны дагуу нам эвсэл, нэр дэвшигчид гэрээгээ байгуулж сурталчилгаагаа нэвтрүүлнэ. Тухайлбал, 15 минут нэг намд ногдлоо гэдэг нь дөрвөн намтай гэрээ байгуулсан нөхцөлд тийм хугацаа оногдож байгаа гэсэн үг. Энэ 15 минутад намынх нь сурталчилгаа ч явж болно, нэр дэвшигчийнх нь сурталчилгаа ч цацагдаж болно. Тэнцвэртэй мэдээллийг цацах ёстой. Сурталчилгааны нэвтрүүлгийн хуваариа баталсан цагийн хуваарийн дагуу тэнцвэртэй явуулах юм. Өдөрт олдсон 60 минутанд хуваагаад аль аль цаг дээр явахыг нэр дэвшигчтэйгээ тохиролцоод тусдаа гэрээ байгуулж болно. Нэвтрүүлэг нь батлагдсан хуваарийн дагуу явах ёстой.

-УИХ болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа нь нийтдээ хоёр цаг байхаар заасан. Мөн сурталчилгаа 18 хоног үргэлжилнэ. Тэгэхээр ийм богино хугацаанд сурталчилгаа хийх боломжтой юу?

-Сонгуулийн тухай хуулиар хоёр сонгууль зэрэг явах учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд нэг цаг, орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид нэг цаг ногдож байгаа. Энэ хуулиар тогтоосон хугацаанд багтаж сурталчилгааны нэвтрүүлэг явна. Сонгуулийн ерөнхий хороо хууль хэрэгжүүлэгч байгууллага учраас хуульд заасныг л мөрдөж ажиллана. Хуульд заасан хугацаанд багтаан нам нь яаж хүнээ сурталчлах, хэвлэл нь хэрхэн зохицуулах нь тухайн байгууллагын асуудал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин