С.САРУУЛ

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр намынхаа нэр дэвшигчдэд батламжийг нь гардуулсан юм. Мөн энэ үеэр МАХН УИХ, нийслэл, орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчидтэйгээ Хариуцлага, ёс зүйн тангаргийн гэрээ байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд нэр дэвшигчдээс гадна намын гишүүд, дэмжигчид оролцсон юм. Энэ үеэр МАХН-аас Төв аймгийн 30 –дугаар  тойрогт нэр дэвшигч О.Буяннэмэх”МАХН нэр дэвшиж байгаа нийт гишүүдтэйгээ ёс зүйн гэрээ байгуулж байгаа. Мөн намын зүгээс буюу Сонгуулийн хорооноос эрх олгосны дагуу нэр дэвшигчийн батламжийг гардууллаа. Энэ удаагийн сонгууль бол түүхэн сонголтын цаг гэж харж байна. Дордсон долоон жилийн хугацаанд ард түмний ахуй амьдрал маш их доройтлоо. Доройтсон амьдралыг өөрчлөх цаг ирсэн байна. Тиймээс МАХН, Монголын ард түмэнтэйгээ хамтдаа өөрчлөлт хийх хариуцлагатай үе ирлээ. Мөн Их Монгол Улсаа босгож хүн болгоны ахуй амьдралыг түвшин сайхан болгоё гэдэг уриатайгаар сонгуульд өрсөлдөж байгаа учраас их онцлогтой сонгууль болох байх” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn