Л.ХЭРЛЭН

МАХН-ын  удирдлага, тус намын Ёс зүйн хорооноос өнөөдөр  УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 71,  нийслэл, орон нутгийн ИТХ—ын сонгуульд  нэр дэвшсэн 45 нэр дэвшигчтэй  хариуцлага, ёс зүйн гэрээ  байгуулсан юм. Тус намын  залуу гишүүдийн төлөөлөл,  намын нарийн бичгийн дарга Б.Тулга энэ талаар  “Нэр дэвшигчид маань УИХ-д нэр дэвшиж, гишүүн болоод ёс зүйтэй ажиллах, ямар нэг байдлаар гадаад, дотоодын бүлэглэлүүдийн эрх ашигт автахгүй байхаа хэлж, тангараглаж байгаа нь ирээдүйн хариуцлагыг бий болгох нөхцөл гэж бид харж байна. Хувь хүн дотроо бодож, хариуцлагаа тунгаах нь цаашдын үйл хэрэгт нь урам зориг өгдөг, бэрхшээлийг туулахад нь эрч хүч өгдөг. Иймд бид энэ алхмыг хийж байгаа. Монгол Улсын хувь заяаг шийдэх, хууль тогтоох байгууллагад ажиллах гэж буй хүмүүс хамгийн цэгцэрсэн, үүрэг зорилгоо ухамсарласан хүн байх ёстой. Нэр дэвшигчийн үнэмлэх авсан мөчдөө андгай тангаргаа өргөх нь зөв юм”  хэмээн байр сууриа илэрхийлэв.  Түүний хувьд сонгууль шударга байх ёстой гэж харж байгаагаа бас хэлж байлаа.

Эх сурвалж: Polit.mn