М.ГАН

 УИХ-ын чуулганы өчигд­рийн нэгдсэн хурал­даанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиг­лэлийг хэлэлцэж эхэллээ.  Монголбанкны  Ерөн­хийлөгч Н.Золжаргал мөн­гөний бодлогын төслийг танилцуулсан юм. Тэрээр ирэх онд мөнгөний бод­логоор инфляцийг тогтвор­той нам түвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүү­лэлтийн гаралтай инфля­цийн нөлөөллийг хязгаар­лахаар ирэх оны мөнгөний бодлогын төсөлд тусгасан гэлээ. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2013 оны эцэст найман хувиас хэтрүү­лэхгүй байж, улмаар 2014-2015 онд 5-7 хувьд барихаар төлөвлөжээ.

Банкны салбарын тогт­вортой байдлыг бэх­жүүлэх хүрээнд бан­куудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэхээр ч тусгасан байна.  Олон улсад мөр­дөгдөж буй хяналт шал­гал­тын зарчим, зохицуу­лалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдэлд суурил­сан хяналт шалгалтыг боловсронгуй болгох тухай заалт оруулсан хэмээн Н.Золжаргал танил­цуулгадаа дурдсан. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй байх зорилт хангагдаж чадах эсэхийг асуулаа. Монгол­банкны ерөнхийлөгч Н.Зол­жаргал найман хувьд хүргэх боломжтой гэсэн тооцоог урт хугацаа­ны макро загварч­лалаар бодож гаргаснаа хэлэв. Монголбанк Засгийн га­зар­тай хамтран хэрэг­жүүлэх 4-5 төсөл бэлэн болжээ. Төсөл, хө­төл­бөрөө хэрэг­жүүлснээр  инфляцийг найман хувьд хүртэл буулгах зорилт бодитой биелэх боломжтой гэнэ. Хуралдааны үеэр гишүүд инфляц болон арил­жааны банкны зээ­лийн хүүг нэг оронтой тоонд хүртэл буул­гах, валю­тын ханшийг тогт­вортой барихыг анхаа­руулсан. Одоогоор барил­гын салбарынхан 800 га­руй тэрбум төгрөгийн зээл­тэй байгааг Монголбанк­ны ерөн­хий­лөгч Н.Зол­жар­гал хэлэв. Барилгын салбарт эрэлт ихтэй байгаа ч нийлүү­лэлтийн шок үүссэнийг тэрээр онцлов. Иймд эрэлтээ даган ний­лүү­лэлтийг нэмэгдүүлэх шаард­лага байгааг ч дурдлаа. Мөн Монголбанк алт худалдан авч цэвэр­шүүлж гадаадад худалдах замаар валютын нөөцийг бүрдүүлэх бодлогоо үр­гэлж­лүүлэхээр төлөвлө­жээ.