М.ЦЭЦЭГ

Намын даргынхаа суудлыг бататгах, улс төрийн шийдвэр гаргадаг Үндэсний зөвлөлдөх хороондоо өөрийн толгойлдогШонхорфракцийн гишүүдээ олон болгох, цаашлаад сонгуульд намаа ялуулж парламентад олонх болох, Засгийн эрх мэдлийг авах алсын зорилгоо биелүүлэхээр АН-ын дарга З.Энхболд бүхий л арга саамыг ашиглаж байна. Ганц хүний толгойноос гарамгүй уран гярхай нүүдэл улс төрд хийж байгаа гэхэд хилсдэхгүй.

Н.Батцэрэг, М.Сономпил, Б.Эрдэнэбат, С.Дэмбэрэл, Р.Булгамаа, Ч.Базар гээд өөр намаас дэл сул гишүүд хамж элсэв. Тэдэндээ тойрог өгөхөөр амалжээ. Гэхдээ тэр ньШонхор”-оос өөр фракцийн  хүний тойрог байх ёстой гэсэн шалгууртай. Мөн дүүрэг, аймгийн АН-ын дарга нарын албан тушаалыг авахыг санаархана. Өөр фракцийн даргатай АН-ын хорооШонхор”-ын даргатай болох гэсэн хэрүүл тэмцэл Нийслэлийн Баянзүрх дүүргээс эхлээд Хөвсгөл, Дархан-Уул аймагт үргэлжилж байв.

ҮЗХ-гооШонхор”-оор хайрцаглахын  тулд намуудаас гишүүд элсүүлж, фракцаа өргөтгөж  байгаа хэрэг. ИЗНН, МҮАН, “Эх ороннамын өнгөтэй гэсэн хэдийг өөд нь татаж аваад ч шонхорууд ҮЗХ-д олуулаа болох уу гэсэн асуулт гарна. АН-ын дарга З.Энхболд тоо бодоод нийлбэрээ гаргачихсан л байж таараа. УИХ-ын гишүүдээс МҮАН-ын Н.Батцэрэг, М.Сономпил, ИЗНН-ын С.Дэмбэрэл нар АН-д элссэн. Тэд УИХ-ын гишүүн тул шууд л ҮЗХ-ны гишүүнчлэлтэй болчихно. Өөрөөр хэлбэл, намын даргынурилгаарАН руу урвасан тул маргааш болох ҮЗХ-ны хуралдШонхорфракцийн төлөөлөл болж сууна гэсэн үг. Цаашлаад тус намаас нэр дэвших мандат горилж орсонЭх ороннамын дарга асан Б.Эрдэнэбат, ИЗНН-аас татгалзсан Ч.Базар, Р.Булгамаа нар ҮЗХ-ны гишүүнчлэлтэй болж магадгүй. Гэвч намын даргын удирддагШонхор”-оос өөр бүлэглэлийнхэн болоод амбицтай олон хүүхэн нь тэднийг дэргэдээ суулгана гэдэг юу л бол.

Жилийн өмнө тус намын экс дарга Н.АлтанхуягийнАлтангадасфракц ҮЗХ-нд арай илүү суудалтай байв. Намын даргаас буусны дараа тус фракцийн гар, хөлөөс тасалж хаяхын тулд гишүүдийг нь хэрэгт холбосоор буй. Л.Гансүх, хүргэн Г.Дэнзэн, Р.Эрдэнэбүрэн гэх мэт тойрон хүрээлэгчдийг нь ҮЗХ-ноос хассан байх. Ингэлээ ч Н.Алтанхуягийн талынхан цөөн биш. ТэгэхээрШонхор”-ууд илүү олуулаа болохын тулд аль нэгэн фракцийнхаа дэмжлэгийг авч таарна. Намынхандаа ад үзэгдээд буй Х.Баттулга МоАХ фракцаа З.Энхболдтой нийлүүлэхгүй л болов уу. Ядаж байхад оффшортой холбогдсон. Тийм хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж намын дарга нь хэлчихсэн байдаг. Тэгээд ч Х.Баттулга халаасандаа намтай хүн.  “Алтангадасч адилхан. Тус фракцийн С.Баярцогт мөн л оффшортон. Адаглаад АН-ын доторМОАН санаачилгагэсэн шинэ фракц үүссэн тул аль нэг нь ҮЗХ-нд олонх болж чадахгүй байх.

Хамгийн сүүлд гаргасан тоогоор ҮЗХ-ны 228 гишүүнээс 31 нь төрийн албанд орж чөлөөлөгдсөн гэдэг. Тэдний орны хүнийг нөхөн томилох ротацийн сонгууль явуулна гэж 2012 оны сонгуулиас хойш ярьсаар, хэрэгжүүлж чадалгүй энэ сонгуультай золгов. Хэн нэгнийх нь удирддаг фракцийн төлөөллийг ҮЗХ-нд олон болгохгүйн тулд нэг, нэгийгээ хааж боосоор байгаад ротациа явуулж чадаагүй юм. Генсекээ ч жинхэлж дөнгөхгүй байгаа нам шүү дээ.

ҮЗХ-ны маргаашийн хурлаас гарах үр дүн бол 2016-2020 оны парламентад АН олонх болох. Тэд дараагийн УИХ-д дор хаяж 39 суудал авч байж дангаараа Засгийн эрхийг барих боломжтой болно. Энэ гаргалгааг З.Энхболд дарга хийж, өөр намаас гишүүн элсүүлсэн гэдэг. Гэвч гаднаас урвуулж авсан хүмүүсийг ҮЗХ-ны гишүүд хадаг, сүү бариад хүлээж авах болов уу. Хэрэв сонгуулийн үр дүн 39-өөс дээш болчихвол З.Энхболд даргын зорилго биелэх ч энэ Засгийн газрыг АН тэргүүлсэн  биш, түүний таван фракцийн таван толгойтой байсантай л адил болох вий. Шинэ Засгийн газар таваас ч олон толгойтой болно. Үндсэн таван фракц дээр сүүлд бий болсонМОАН санаачилга”, дээр нь гаднаас цуглуулсан өөр намын угшилтай гишүүд гээд задарч, бутрах бүлэг гараад л ирнэ. Энэ мэт зовлон дундуур З.Энхболд зорьсондоо хүрэхээр зүтгэж байна. Түүний хүссэн ҮЗХ бий болж, үр дүнд хүрэх эсэх нь ирэх зургадугаар сарын 29-ний үдэш тодорхой болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин