Т.САЙХАН
Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн авто машины толь хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор толин дээр нь улсын дугаарыг нь бичих ажил зохион байгуулж байна. Сүүлийн үед нийслэлд автомашины жижиг эд ангиудыг бүлэглэн хулгайлах тохиол олон гарчээ. Ялангуяа 16 дугаар хорооны оршин суугчид энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь их болжээ. Удаан тогтоцтой будгаар улсын дугаарыг нь бичсэнээр толийг хулгайлсан ч худалдах, худалдан авах боломжгүй болж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn