Н.МӨНХЖИН

Филиппины Ерөнхий­лөг­чөөр сонгогдоод байгаа Родриго Дутерте цаазыг ялыг сэргээж, хууль сахиулах байгууллагуудад зэв­сэг хэрэглэх онц­гой эрхийг өгнө хэ­мээн амлалаа. Архи, там­хийг хориглож, мөн хүүх­дүү­дийг хөл хорионд оруу­лах бодолтой байгаа улс орны шинэ лидер ийн­хүү ээлжит шуугиант мэдэгд­лээ хийв. Тэрээр бас Ерөнхийлөгчийн ордонд эм­нэлэг байр­луулна хэмээн амлажээ.

Филиппин улс 2006 онд цаазын ялыг халсан юм.Дутертегийн хэлж буйгаар, тэрээр шийтгэлийн дээд хэмжээг нэ­мэг­дүүлэх замаар цаа­зын ялыг сэргээхийг пар­ла­ментаар батлуулж дөн­гөх аж. Хууль сахиулах бай­гуул­лагын ажилтнуудад барив­чилгааг эсэргүүцсэн тохиол­долд гал нээх эрхийг олгоно гэж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хамгийн хатуу аргаар үзэлцэнэ гэдгээ Дутерте зарлажээ.

Родриго Дутерте өм­нөд хэсгийн Давао хотын даргаар ажиллаж байхдаа гэмт хэргийн эсрэг тууш­­тай тэмцлээрээ “Залхаан цээрлүүлэгч” гэдэг хочийг авсан юм. Ерөнхийлөгчийн сонгуу­лийн кампанит ажлын үеэр тэрээр олон хатуу, чанга мэдэгдэл хийж, хар тамхины наймаачдыг шууд буудаж, цогцсыг нь Манилагийн хоолой руу шиднэ хэмээн амлаж байсан билээ. Тэрээр өөртөө болон хүчний байгууллагын ажилтнуудад албанаасаа буусны дараа халдашгүй дархан байдлыг нь хадгалан үлдээх амлалт өгчээ. Дутерте Давао хотын даргаар ажиллаж байхад хууль хяналтын байгууллага нь мянга гаруй гэмт хэрэгтнийг устгасан юм. Хүний эрхийн Human Rights Watch байгууллага түүнийг “Үхлийн суман­гийн дарга” хэмээн нэр­лэж байв. Дутерте өнгөр­сөн дөрөвдүгээр сард Давао хотын даргаар ажил­лаж байхад нь хүчир­хийлүүлж алуулсан авст­рали эмэгтэйн тухай тог­лоом шоглоомоор хэл­сэн үг нь ихээхэн шуугиан дэг­дээсэн билээ. “Тэр эмэг­тэй их хөөрхөн байсан, хотын дарга эхнийх нь байх байсан юм” гэж оновч­гүй наргиж хэлсэн нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин