Нийслэлийн 61 дүгээр сургуулийн 23 сурагч үдийн цайнаас хордож эмнэлэгт хандсан талаар мэдээллэсэн. Тус сургууль “Айплмүүн”, “Хаан сүү” компаниудтай гэрээтэйгээр үдийн цайгаа нийлүүлдэг байжээ. Энэ сарын 3-ны өдөр тус сургуулийн 1-3 дугаар ангийн зургаан бүлгийн 202 сурагч үдийн цайгаа ууж удалгүй 14 сурагч халуурч, толгой эргэж, бөөлжиж Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Тухайн өдөр үдийн цайнд дээрх хоёр компанийн жимстэй боов, жимсний жүүсийг сурагчдад өгсөн байна. Энэ дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид бүтээгдэхүүний дээжийг лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ. Улмаар бүтээгдэхүүнийг буцааж, устгуулжээ. Одоогоор дээрх хоёр компанийн үйлдвэрүүдэд шалгалт явуулж үйлдвэрлэлийг зогсоогоод байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn